solongonews
”Хөдөө аж ахуйн хөгжлийн арга замыг шинэчлэх тухай санал”
2015-08-10 18:42
”Хөдөө аж ахуйн хөгжлийн арга замыг шинэчлэх тухай санал”-ыг хэвлэн нийтлэв.

Дундад улсын Төрийн Зөвлөлөөс  “Хөдөө аж ахуйн хөгжлийн арга замыг шинэчлэх тухай санал”-ыг хэвлэн тараав. Дундад улсын хувьд анх удаагаа хөдөө аж ахуйн хөгжлийн арга замыг өөрчлөн шинэчлэх ажлыг системтэй танилцуулсан чухал бичиг материал болно.

 

Дундад улсын Төрийн Зөвлөл улсынхаа хөдөө аж ахуйн хөгжлийн арга замыг өөрчлөн шинэчлэх цар хүрээ, сул буурай талд үндэслэж, чухал болох үүргийн талаар “Санал”-д  7 агуулга бүхий чухал үүрэг тогтоосон байна.

Нэг. Амуу будаа, хүнсний үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүнсний аюулгүй байдлын түвшинг сайжруулна.

Хоёр. Хөдөө аж ахуйн эрхлэх арга замыг шинэчилж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн гинжин холбоонг өргөтгөнө.

Гурав. Хөдөө аж ахуйн бүтцийн зохицуулалтыг цаашид дэмжин, тариалах, тэжээн үржүүлэх салбарын хөгжлийг ахиулна.

Дөрөв. Нөөц баялагаа ашиглан үр өгөөжтэй ажиллах, хөдөө аж ахуйн хүрээлэн буй орчны бохирдлын хяналтын ажлыг сайн хийх.

Тав. Хөдөө аж ахуйн техник технологийг хөгжүүлэн, ажилчдын мэргэжлийг дээшлүүлнэ.

Зургаа. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний аюулгүй байдлыг дээшлүүлнэ.

Долоо. Хөдөө аж ахуйн салбарт олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн зээргцээ гадаад дотоодын нөөц бололцоо, зах зээлийг ашиглах хэрэгтэй гэжээ.  

 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл