solongonews
“Дээд Монгол”-ын Бүрэн цайллага
2015-07-30 21:48
Хүндэтгэлийн идээгээ бүрэн болсны дараа найр эхэлснийг зочид гийчиддээ зарлан, Дээжлэх үйл үйлдэн, айраг, бор идээг амсана.

     

“Дээд Монгол”-ын соёлын өдрүүдийн томоохон арга хэмжээний нэг болох Хөхөгчин хонин жилийн Бүрэн цайллагын ёслол Дэлхий хотноо болов. “Бүрэн цайллага” гэдэг нь Дээд монголчуудын хүндэтгэлийн найрыг хэлж байгаа бөгөөд бусад монголчуудаас өвөрмөц онцлогтой байдаг. Бүрэн цайллагад гол хүндэтгэлийн идээ нь Цагаан идээ буюу шүмэр, Улаан идээ буюу бүхэл шүүс, бор идээ буюу түд болно.

Энэ нь Дээд монголчуудын дунд өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн ордон тайллагын ёсон билээ. Хүндэтгэлийн идээгээ бүрэн болсны дараа найр эхэлснийг зочин гийчиндээ зарлан, Дээжлэх үйл үйлдэн, айраг, бор идээг амсана. Дараа нь баян сөнгийн ерөөл хэлж, сайн сайхныг бэлгэддэг. Дээд монгол нутагт найрын эхэнд сөнгийн ерөөл хэлдэг уламжлалтай. Мөн дараа нь төрийн гурван дуу, шашны гурван дууг дуулахын зэрэгцээ сөнчдөөс сөнгийн архи зочид гийчиндээ барьдаг. Ингэснээр шүүсээ хөндөн, гийчиндээ хандан “Чөлөө хайрлана уу” хэмээн айлдаж, шүүс дахин чанахаар авч явна. Гүйцэд болсон шүүсний махаа гаргаж, найраа үргэлжлүүлдэг. Найр өндөрлөхөө тоног тогтоно хэмээн зарлаж, тоног ерөөл хэлж найраа өндөрлүүлдэг байна.

Өвгөдийн сайхан зан үйлээ өнөөг хүртэл дээдлэн яваа Дээд монгол түмэн маань гайхалтай.

 

 

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл