solongonews
“Монгол, Хятадын найрамдлын төгөл” нээлтийн ёслол
2015-06-25 14:38
ӨМӨЗО-ны Хөххотноо “Монгол, Хятадын найрамдлын төгөл”-ийг албан ёсоор нээх ёслолын арга хэмжээ боллоо.

        Нээлтийн ёслолд Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консул Б.Бямбадорж, консул Б.Багахүү, 1-р нарийн бичгийн дарга Б.Монхоо, 2-р нарийн бичгийн дарга  Б.Оргилбаяр, консулын техник ажилтан Б.Отгонтуяа, консулын техник ажилтан Б.Ариунтуяа болон Монгол Иргэдийн нийгэмлэг, Монгол Улсаас ӨМӨЗО-нд суралцаж буй оюутан залуусын төлөөлөл оролцов. Түүнчлэн ӨМӨЗО-ны Хөххотын дэд дарга Ганбөхөө, Хөххотын Ардын засгийн газрын дэд нарийн бичгийн дарга бөгөөд хотын гадаад хэрэг эрхлэх газрын дарга Динчунь, Хөххотын цэцэрлэгжүүлэлтийн газрын орлогч дарга Жоу Хөпин зэрэг албаны хүмүүс оролцсон юм.  Бүх талаар хөгжиж буй хоёр орны найрсаг харилцаа, цаашдын найрамдлыг бэлгэдсэн “Монгол, Хятадын найрамдлын төгөл” байгуулах санаачлагыг анх 2014 онд Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий Консулын газраас санаачилж, энэхүү саналаа Хөххотын Ардын засгийн газар, гадаад хэрэг эрхлэх газарт уламжилсны дагуу тус ажил хэрэгжсэн байна. Монгол Улс 2010 оноос эхлэн Ерөнхийлөгчийн зарлигаар мод тарих үндэсний өдөртэй болсон. Одоогоор дэлхийн 40 шахам улс орон мод тарих үндэсний өдрөө товлон зарлаж жил бүр мод тарих арга хэмжээ өрнүүлж байгаа юм. Энэхүү үйл ажиллагааны үргэлжлэл болгож  нээлтийн ёслолын үеэр мод суулгах арга хэмжээ зохион байгууллаа.

                                                                                              Бэлтгэсэн: Э.Үржинханд

Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл