solongonews
Шиньжян, Оросын худалдаа ихээр нэмэгдэв
2015-07-20 12:01
Эхний хагас жилд Шиньжяны гадаад худалдааны нийт хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс 28.9 хувиар буурсан ч Оростой хийх гадаад худалдаа харин түргэн нэмэгдэх хандлагатай байна.

Гадаад эрэлт хэрэгцээ тааруухан, экспортын өрсөлдөх хүчин буурай, өргөн хэрэглээний барааны үнэ дор зэрэг хүчин зүйлээс шалтгаалж энэ оны эхний хагаст Шиньжяны гадаад худалдааны нийт хэмжээ 43 тэрбум 192 сая юань буюу өнгөрсөн жилийн мөн үеэс 28.9 хувиар буурчээ. Гэвч Оростой хийх гадаад худалдаа харин түргэн нэмэгдэх хандлагатай байна. 

Өрөмчийн Гаалийн бүртгэлийн тоо баримтад дурьдсанаар, оны эхний хагаст Шиньжяны гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 43 тэрбум 192 сая юань байсны дотор экспорт нь 36 тэрбум 956 сая юань буюу өнгөрсөн жилийн мөн үеэс 31.1 хувиар буурав. Импорт нь 6 тэрбум 236 сая юань буюу өнгөрсөн жилийн мөн үеэс 12.1 хувиар буурав. Үүний зэрэгцээ Шиньжян ба Оросын гадаад худалдаа харин түргэн нэмэгдэж, 2 тэрбум юань буюу өнгөрсөн жилийн мөн үеэс 40.5 хувиар нэмэгдэв. Түүнчлэн Пакистан, Иран, Афганистан зэрэг "Нэг бүс нэг зам"-ын дагуух орнуудын гадаад худалдаа тус тус 25, 74.4, 43.8 хувиар өсөн нэмэгджээ. 

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл