solongonews
Заамны минь хоёр товч
2015-06-04 17:01
Заамны минь хоёр тов
Номиншигтгээ

Заамны минь хоёр товчийг

Журам ёс гэдэг юм аа

Жаргал зовлон хоёрын дунд

Алдарч хэзээ ч мэдэхгүй ээ

Энгэрийн минь гурван товчийг

Энхийн ёс гэдэг юм аа

Эр нөхөр ханийнхаа

Эзгүйд мултарч хэзээ ч үзэхгүй ээ

Суганы минь ганц товчийг

Сахих ёс гэдэг юм аа

Сар жилүүдийн уртад

Саарч хэзээ ч болохгүй ээ

Ташааны минь гурван товчийг

Түвшин ёс гэдэг юм аа

Дөлгөөн хүний сэтгэл

Дөлөрч хэзээ ч алдахгүй ээ

Есөн товчтой монголын

Үр нь болсон мину

Ичиж айхын цээрийг

Ертөнц өөрөө болгоорой

Ихэд зорих хүн

Ёсыг тэргүүнд бариваас

Есөн зүгийн бурхад

Нэгэн зүрхэнд залбирмуй

Зохиогч: Номиншигтгээ
Эх сурвалж : www.holvoo.net.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл