Өвөр Монголын ноолуурын худалдааны төв ашиглалтад оров
2015-07-08 15:11
Өвөр Монголын ноолуурын худалдааны төв албан ёсоор ашиглалтад орж, арилжааны хэмжээ нь 500 гаруй тоннд хүрэв.
Өвөр Монголын ноолуурын худалдааны төв өчигдөр албан ёсоор ашиглалтад оров.
Энэхүү төв албан ёсоор үйл ажиллагаа эхлүүлсэн нь Ордосын ноолуурын аж үйлдвэрийн хөгжилтэй зохицох ноолуурын гүйлгээний зах зээлийг бий болгож, малчдын ноолуураа зарж борлуулах хүндрэлийг хөнгөлөх, ноолуурын бизнесийн түүхий эдийн өртөг өндөр байгаа зэрэг асуудлыг аргацаахад идэвхтэй нөлөө үзүүлэх болно.

Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
