
Дундадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Сүнь Живэнь энэ сарын 9-нд энэ оны 1-4 дүгээр сарын гадаад худалдааны байдлын талаар хэлэхдээ: -Оны сүүлийн хагас жилд гадаад худалдааны байдал эхний хагас жилийнхээс сайжирч, бүтэн жилд гадаад худалдаа нэмэгдэх хандлагатай байна гэлээ.
Гаалийн ерөнхий газрын бүртгэлээр 2015 оны 1-4 дүгээр сард Дундадын экспорт импортын нийт хэмжээ 1.2 триллион ам.долларт хүрч, 2014 оны мөн үеийнхээс 7.6 хувь буурсан байна. Үүнд, экспорт 690 тэрбум 160 сая ам.долларт хүрч, 1.6 хувь нэмэгдсэн бол импорт 532 тэрбум 350 сая ам долларт хүрч 17.3 хувь буурсан байна.
Сүнь Живэнь хэлэхдээ: -Он гарснаас хойш Дундадын гадаад худалдааны төлөв ээдрээтэй, буурах дарамт их байна. Дэлхийн худалдааны хэмжээ буурч, гол гол эдийн засгууд, шинээр хөгжиж байгаа зах зээлүүдийн экспорт буурч байгаа өнөөгийн нөхцөлд Дундадын экспортод харин ч нэмэгдэх хандлага ажиглагдаж, импортын уналт саарсан байна. Гадаад худалдааны чанар үр ашиг улам дээшилж байна гэжээ.
Сүнь Живэнь хэлэхдээ, ирээдүйн хэсэг хугацаанд Дундад улс уламжлалт давуу талаа хадгалахын зэрэгцээ гадаад худалдааны өрсөлдөх шинэ давуу талаа бэхжүүлж, инновацийг хөдөлгүүр болгон, гадаад худалдааны тогтвортой өсөлтийг ханган, улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжилд иүү их хувь нэмэр оруулана гэжээ.
