solongonews
Жао Лэжи Словенийн Үндэсний Зөвлөлийн дарга Марко Лотричтэй уулзав
2025-11-04 10:06
Жао Лэжи Словенийн Үндэсний Зөвлөлийн дарга Марко Лотричтэй уулзав

БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лэжи 11-р сарын 3-ны өдөр Бээжинд Словенийн Үндэсний Зөвлөлийн дарга Марко Лотричтэй уулзав.

Жао Лэжи хэлэхдээ,  33 жилийн тэртээ Хятад, Словени хооронддипломат харилцаа тогтоосноос нааш хоёр орон бие биендээ эрх тэгш хандаж, бие биенээ хүндэтгэх, итгэх, харилцан ашигтай, хамтдаа хожих зарчмыг баримталсаар ирсэн. Хятад, Словенийн харилцаа одоогоор тогтвортой, эрүүл хөгжиж, бүх түвшинд нягт харилцаа холбоо тогтоож байна. Хятад улс Словенийн талтай хамтран ажиллаж, итгэлт найз нөхөд, түншүүд хэвээр байж, улс төрийн харилцан итгэлцэл, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг илүү өндөр түвшинд хүргэхэд бэлэн байна. БХАТИХ-ын Байнгын хороо нь хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хоорондын бүх түвшний солилцоог гүнзгийрүүлж, засаглалын туршлага солилцохыг бэхжүүлж, хоёр орны хамтын ажиллагааны  хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд бэлэн байна гэв.

Марко Лотрич хэлэхдээ, Словени, Хятад улс харилцан хүндэтгэж, эв нэгдэл, хамтын ажиллагааг эрхэмлэж, улс төрийн харилцан итгэлцэл маань улам бүр бэхжиж байна. Словени улс нэг Хятадын зарчмыг баримталж, Хятадын дэвшүүлсэн дэлхийн хэмжээний цуврал санаачилгыг өндрөөр үнэлж, олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, "Бүс ба Зам" санаачилгыг хамтдаа бүтээн байгуулж, олон улсын эрх тэгш, шударга ёсыг хамтдаа хамгаалахад бэлэн байна гэв. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл