solongonews
Шим тэжээл сайтай 200 тонн өвсийг нэг өдөрт зарна
2015-08-26 15:24
Ногооруулж цэцэгжүүлэх үзэсгэлэн яармагийн эхний өдөр Сао Дү ХАА-ыг хөгжүүлэх компани нь 200 тонн өвсний захиалга хүлээн авсан байна.

“Овьёос өвс малд нүүрс-усны нэгдлийг хангадаг бол царгасны өвс баялаг уураг агуулж байдаг. Гол нь та өөрийн тэжээдэг малаа ямар шим тэжээлээр хангахыг хүсэж байгаад оршино”. Ногооруулж цэцэгжүүлэх үзэсгэлэн яармагт оролцож байгаа Шилийнгол аймгийн үзэсгэлэнгийн хэсэгт байгаа боловсруулж, хэсэгчлэн дөрвөлжилсөн өвс ба өвсний мөхлөгийг дэлгэсэн байв. Өвөр Монголын Сао Дү ХАА-г хөгжүүлэх компанийн Ванхүйд Баяннуур аймгийн Ли Сисайд өвс тэжээлийн талаар хүмүүст танилцуулж байлаа.

 Шилийнголын хэсэгчлэн дөрвөлжилсөн өвс

- Шим тэжээл сайтай өвс бордоо дутмаг болохоор бид Шилийнголын хатаасан өвс бордоог авч зарж байна гэж Ли Сисай ярингаа холбоо барих утсаа өгч байв.

 - Шилийнголын тал нутагт 671 төрлийн өвс байгаа бөгөөд шим тэжээл нь өөр өөр байдаг. Шим тэжээлээр баялаг өвс малыг шим тэжээлээр хангахын зэрэгцээ малын мах амт чанартай, сүү нь чанар сайтай болгодг. Сүүлийн жилүүдэд Шилийнхотын Модон мал аж ахуйн талбай аж ахуйн хөрөнгө оруулалт, засгийн газрын нөхөн олговроор зах зээлийн зохицуулалтаар хадгалах, боловсруулах аргыг нэгтгэсэн өвс тэжээлийн суурин газар байгуулаад байна. Ялангуяа Сао Дү ХАА-ыг хөгжүүлэх компани өвс хадгалах болон арилжааны төв байгуулснаар аж ахуйн үр ашгаа өгч байгаа юм. Яармагийн эхний өдөр 200 тонн өвсний захиалга хүлээн авсан юм. Ингэснээр орлого нь 200 мянган юаньд хүрэх болно.

Найруулагч: С. Урьхан
Эх сурвалж : “Солонго” мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл