solongonews
Ли Чян БРИКС-ийн 17-р дээд хэмжээний уулзалтын хоёр, гурав дахь шатны хуралд оролцов
2025-07-08 16:41
Ли Чян БРИКС-ийн 17-р дээд хэмжээний уулзалтын хоёр, гурав дахь шатны хуралд оролцлоо.

Хятадын Ерөнхий сайд Ли Чян Тухайн  нутгийн цагаар долдугаар сарын 06, 07-нд Рио-де-Жанейро хотноо болсон БРИКС-ийн орнуудын удирдагчдын 17-р дээд хэмжээний уулзалтын 2, 3-р шатны хуралд оролцож, олон талт үзэл, хиймэл оюун ухаан, байгаль орчин, цаг уурын өөрчлөлт, дэлхийн эрүүл мэнд зэрэг сэдвээр илтгэл тавив. Хуралд БРИКС-ийн гишүүн орнууд, түнш орнууд, зочин орнууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон байна.

Ли Чян:

- "БРИКС-ийн агуу хамтын ажиллагаа" нь олон талт үзлийг дэмжиж, хэрэгжүүлэн, дэлхийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд нааштай хувь нэмэр оруулах ёстой. Тухайлбал, Нэг. Нээлттэй дэлхийн эдийн засгийг бий болгох.

Хоёр. Олон улсын санхүүгийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх.

Гуравт. Эдийн засгийн өсөлтийн шинэ хуудас нээхийн төлөө хүчин зүтгэх ёстой. Энэ оны долдугаар сард Хятадад зохиогдох дэлхийн хиймэл оюун ухааны бага хуралд улс орнууд оролцохыг Хятад улс хүсэж байна.

Ли Чян цааш үргэлжлүүлэн:

- Олон улсын хамтын нийгэмлэг өргөнөөр зөвшилцөж, нааштай, хүчтэй арга хэмжээ авч, хамтын сорилтыг хамтдаа даван туулах ёстой.

Нэг. Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахын тулд илүү олон хүчнийг төвлөрүүлэх. Хоёр. Экологи, байгаль орчныг хамгаалах бодит үр дүнг сайжруулах.

Гурав. Нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай байна. Хятад улс цаашид илүү бодитой арга хэмжээ авч, зохих үүрэг хариуцлагаа гүйцэтгэн, талуудтай хамтаар илүү ногоон, эрүүл, тогтвортой дэлхийн хөгжлийг ахиулах болно.

Хурлаар "БРИКС-ийн орнуудын удирдагчдын хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын тухай мэдэгдэл" болон "БРИКС-ийн орнуудын удирдагчдын уур амьсгалын санхүүгийн тогтолцооны тухай тунхаглал"-ыг баталжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл