solongonews
Өвөр Монголын засгийн газрын судалгааны баг Эрээн хотод
2015-07-02 16:54
Дундад улсын Эрээн - Монгол Улсын Замын-Үүд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны парк байгуулах ажил байдалтай танилцав.

ӨМӨЗО-ны боомтын байнгын орлогч эрхлэгч Ли Чүньшэн-ээр ахлуулсан Өвөр Монголын засгийн газрын судалгааны баг 6 дугаар сарын 24-нд Эрээн хотод хүрэлцэн очив. Дундад улсын Эрээн - Монгол Улсын Замын-Үүд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны парк байгуулах ажил байдалтай танилцав. Эрээн хотын дарга М.Юүбө, Дундад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны парк байгуулах ажил байдлыг танилцуулсан байна.

Хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны паркийн тамгын газрын хариуцлагатай ажилтан Дундад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны парк байгуулах ажлын талаар нарийн бодитой танилцуулга хийсний зэрэгцээ судалгааны багийнхан холбогдох хүмүүстэй санал солилцжээ. Судалгааны багаас тэдний ажлын амжилтад үнэлгээ өгсөн бөгөөд ӨМӨЗО-ны засгийн газарт хариу мэдүүлэлт хийж, төслийг зөвшөөрөх, хөрөнгө оруулах зэрэг талаар Эрээн боомтод дэмжлэг үзүүлж, Дундад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны парк байгуулах ажлыг түлхүү ахиулах болно гэдгээ илэрхийлсэн байна.

Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл