solongonews
Хятад улс ногоон өөрчлөлтийг нухацтай хийж байна
2025-09-25 11:11
2025 оны ”Бүс ба Зам” санаачилгын Хятад, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ярилцлага, Хятадын эрчим хүчний инженерийн группын нээлттэй өдөрлөг 09-р сарын 24-ний өглөө боллоо

2025 оны "Бүс ба Зам" санаачилгын хүрээн болж буй Хятадын ба гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ярилцлага, Хятадын эрчим хүчний инженерийн группын нээлттэй өдөрлөг 09-р сарын 24-ний өглөө боллоо. 2025 оны “Бүс ба Зам” санаачилгын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форумд оролцож буй Хятадын ба гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн  төлөөлөл Хятадын Эрчим хүчний инженерийн групп ХК(CEEC)-д зочилж, үзэсгэлэнт Хятад улсыг хүчирхэгжүүлэх, улам сайн сайхан дэлхий ертөнцийг байгуулахад CEEC-ийн гаргасан цуцалтгүй хүчин чармайлт, оруулсан онцгой хувь нэмрийг гүнзгий ойлгохоор боллоо.

Хятадын эрчим хүчний инженерийн корпорацын тусгай сурвалжлагыг сонссоны дараа, ярилцлагын багийн гишүүн, Италийн сөрөг урсгал дипломат ажиллагаа сайтын Олон улсын харилцааны газрын захирал Мейлин Лопез хэлэхдээ, Хятад улс ногоон хөгжлийг гайхалтай хурдацтай, бодитойгоор ахиулж байна.

Итали, Европ нь ажиглагчаас оролцогч болон хувирч, Хятадтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, 21-р зууны эрчим хүчний агуу өөрчлөлтийн үзэгч биш гол дүр болох ёстой гэжээ.

Мелин Лопез:

- Италийн сэтгүүлчийн хувьд Хятадын эрчим хүчний инженерийн групп ХХК-д болсон солилцооны семинарт оролцсоныхоо дараа Хятад улс орчин үеийн бүтээн байгуулалтаа түргэтгэж байгаа төдийгүй дэлхийн эрчим хүчний дүр төрхийг шинэчилж байна гэх хүчтэй сэтгэгдэл төрөв. Хятад улс 2035 он гэхэд ногоон үйлдвэрлэл, хэрэглээний загвар давамгайлж, 2060 он гэхэд нүүрсхүчлийн хийг саармагжуулах болно. Мөн 2024 онд суурилагдсан хүчин чадлын 58 гаруй хувийг чулуужсан бус эрчим хүчний эх үүсвэрээс, 1.4 ТВт-аас илүүг салхи, нарны эрчим хүчнээс гарган авах ба тус улс жил бүр 13 сая орчин цахилгаан машин борлуулж, дэлхийн хамгийн том цэнэглэх сүлжээг байгуулж эдгээр тоонууд гайхайллтай байна гэжээ.

Эдгээр ололт амжилтад зөвхөн үйлдвэрлэлийн хүчирхэг хүчин чадал төдийгүй үнэхээр үр дүнтэй инновацийн экосистем шаардлагатай. Хятад улс 26 мегаваттын хүчин чадалтай далайн салхин үүсгүүрээс эхлээд далайн усны анхны электролизийн устөрөгчийн үйлдвэр, натрийн ион батерейгаас эхлээд эрчим хүч хадгалах томоохон төслүүд хүртэл анхдагч технологийг эзэмшиж, эрчим хүчний салбартаа гүн гүнзгий шинэчлэлийг эхлүүлж, өндөр үр ашигтай, тогтвортой үндэсний цахилгаан эрчим хүчний нэгдсэн зах зээлийг бий болгосон юм. Хятад улс эрчим хүчний салбарын олон улсын хамтын ажиллагаагаа тасралтгүй бэхжүүлж, дэлхийн форумууд болон Саудын Араб дахь Al Shuaibah фото цахилгаан эрчим хүчний төсөл, Бразилийн хэт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам зэрэг томоохон төслүүдээр дамжуулан, Бээжин өөрийгөө дэлхийн эрчим хүчний хамтын ажиллагааны гол тоглогчийн байр сууриа илэрхийлж байна.

Энэ бол Итали болон Европын хувьд шийдвэр гаргах мөч гэж Мейлин Лопес үзэв. Европт тулгарч буй сорилт бол ажиглагчаас оролцогчийн статус руу хэрхэн шилжих вэ? Нэг талаас, Европ нь эрчим хүчний судалгаа, тогтвортой дизайн, ухаалаг сүлжээ, эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр онцгой туршлагатай. Нөгөөтэйгүүр, Хятад улс хосгүй үйлдвэрлэлийн хүчин чадал, хөрөнгө оруулалтын чадавхи, дэлхийн хэмжээний цар хүрээтэй. Ногоон устөрөгч, цахилгаан тээврийн хэрэгсэл, нүүрстөрөгчийн хийг бууруулах технологи зэрэг гол салбарт шинэ боломжуудыг нээхийн тулд Европ, Хятад хоёр хамтран ажиллах боломжтой. Хажуу талдаа үлдэх нь өрсөлдөх чадвараа алдана гэсэн үг, харин Хятадтай хамтран ажиллах нь Европт экологийн өөрчлөлтийг эдийн засгийн өсөлттэй уялдуулж, нүүрстөрөгч багатай хөгжилд шилжих үүргээ бэхжүүлэх боломжийг олгоно.

Мэйлин Лопез мөн хэлэхдээ, энэ бол зөвхөн нэг улсын тухай түүх биш, харин хүн төрөлхтний ирээдүйн төлөө аль хэдийн эхэлсэн түүх юм. Хятад улс зөвхөн ногоон өөрчлөлтийн тухай яриад байгаа юм биш, энэ нь түүнийг үнэхээр гайхалтай хурд, тодорхой үйлдлээр урагшлуулж байна. Европчуудын хувьд энэ замаар явах эсэх нь чухал биш, харин үүнийг хэрхэн хамгийн сайн хийх вэ гэдэг нь Европ 21-р зууны эрчим хүчний агуу өөрчлөлтийн үзэгч биш гол дүр болохын тулд хамтын ажиллагааны боломжуудыг ашиглах явдал юм.

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : https://world.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл