solongonews
Хятадын нийгмийн хэрэглээний жижиглэнгийн борлуулалт 7 дугаар сард 3.88 их наяд юаньд хүрчээ
2025-08-22 17:06
Хятадын нийгмийн хэрэглээний жижиглэнгийн борлуулалт 7 дугаар сард 3.88 их наяд юаньд хүрчээ

Хятад улсын нийгмийн хэрэглээний зах зээл 7 дугаар сард тогтвортой хөгжлийн хандлагаа хадгаллаа. Үндэсний статистикийн газрын мэдээллээр, тухайн сард нийгмийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийт жижиглэнгийн борлуулалт 3.88 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.7 хувиар өсөж, өсөлтийн хурд нь өмнөх оны мөн үеэс 1 нэгжээр өндөр гарсан байна. Түүнчлэн 01–07 дугаар сарын байдлаар нийт жижиглэнгийн борлуулалт 28.42 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 4.8 хувиар нэмэгдсэн бөгөөд үйлчилгээний жижиглэнгийн борлуулалт 5.2 хувиар өсөж, бараа, үйлчилгээний нийлмэл жижиглэнгийн борлуулалт дунджаар 5 орчим хувийн өсөлт үзүүлжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл