solongonews
Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын бүс нутгийн хамтын ажиллагааны хурал
2025-05-31 11:38
Бө-аогийн Азийн чуулга уулзалтын бүс нутгийн хамтын ажиллагааны хурал болов

Казахстаны нийслэл Астана хотноо Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын бүс нутгийн хамтын ажиллагааны хурал 2025 оны 05-р сарын 29-ний үдээс хойш “Харилцан холболтыг гүнзгийрүүлж, хөгжлийн боломжийг нээх” сэдвийн дор нээлтээ хийлээ.

Дэлхий ертөнц тогтворгүй өөрчлөлтийн шинэ үе шатанд орж, эдийн засгийн глобалчлал урвуу чиглэлд шилжиж, дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд саад бэрхшээлтэй тулгарч байна. АНУ-ын өдөөсөн тарифын болон худалдааны дайн нь олон талт худалдааны тогтолцоонд ноцтой хохирол учруулж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг удаашруулж, улмаар дэлхийн худалдааны хурцадмал байдал, эдийн засгийн хуваагдлыг улам гүнзгийрүүлж байна гэдгийг хуралд оролцогсод санал нэгтэй онцолжээ.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд Хятад, Казахстан зэрэг улсаас санаачилсан “Бүс ба Зам”, “Дунд хэсгийн коридор”, “Торгоны замын сэргэлт” зэрэг чухал хамтын ажиллагааны санаачилгуудыг өндрөөр үнэлсэн байна.

Хурлын зочид олон талт үзлийг тууштай дэмжиж, Дэлхийн Худалдааны Байгууллагыг гол цөм болгосон олон талт худалдааны тогтолцоог хамгаалж, Ази-Номхон далайн бүс нутагт нээлттэй, харилцан уялдаатай хамтын ажиллагааны загварыг бий болгохыг Азийн улсуудад хандан уриаллаа.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл