Шанхайн Зам Харилцааны Дээд Сургуулийн дэлхийн фашизмын эсрэг судалгааны төв Америкт 70 гаруй жил хадгалсан Дундад улсын Японыг эсэргүүцэх дайны үеийн 40 мянга гаруй нууц архивд системтэй судалгаа хийсэн байна. ДКН нь Дундад улсын Японыг эсэргүүцэх чухал хүчин байсныг уг архив нотолжээ.

Эдгээр нууц архив нь тухайн үед Америкийн холбоотны анхааралд байсан ДКН-ын Японыг эсэргүүцэх дайны түүхэнд тэмдэглэж байсан нууц архивыг нээлттэй болгосон юм. Шанхайн Зам Харилцааны Дээд Сургуулийн дэлхийн фашизмын эсрэг судалгааны төвийн дарга, Японыг эсэргүүцэх дайны нэрт жанжин Лүй Жэнцаогийн охин профессор Лүй Тунлинь Дундад улс Америкийн уран зургийн багийг дагуулан, олон тал энэхүү ховор нандин түүхийн архивын И-хувилбарыг олж нарийн эмхтгэж, гүнзгий судалгаа хийснээр чухал судалгааны үр дүн гарчээ.
Лүй Тунлинь хэлэхдээ: - Ард иргэдийг бүр мөсөн дайчилж чаддаг хүчин бол ДКН-ын удирдсан Японыг эсэргүүцэх зэвсэгт хүчин, мөн хүнд бэрхшээлийг даван туулж, урт хугацаанд оршин тогтнож, ялалт байгуулдаг чухал хүчин болохыг эдгээр ховор нандин нууц архив харуулсан байна гэжээ.
