solongonews
Монголын 100 залуу Дундадад айлчилж байна
2015-05-26 10:45
Дундадын тал Монголын залуучуудын багийг угтах хүлээн авалт зохиож, хоёр орны залуучууд хамтдаа дуулж бүжиглэжээ.

БНДАУ-ын Залуучуудын холбооны урилгаар МУ-ын 100 залуусаас бүрдсэн айлчлалын баг 5 дугаар сарын 21-ний өдөр Бээжинд газардаж, Дундад улс дахь долоо хоногийн найрсаг айлчлалаа эхлүүлжээ.

5 дугаар сарын 22-ны өдөр Монголын залуучуудын баг Бээжингийн Ши Ша Хай биеийн тамир спортын сургууль, ДКН-ын Төв хорооны Олон улсын харилцааны тэнхим зэрэг албан байгууллагаар айлчилж, Дундад улсын үндсэн байдал болон эдийн засгийн хөгжлийн байдалтай танилцаж, Дундад Монгол хоёр орны харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэх ач холбогдол бүхий "Нэг бүс нэг зам" төслийн талаар мэдээлэл авч, Дундадын оюутнуудын төлөөлөгчидтэй ярилцах арга хэмжээнд оролцжээ. 22-ны орой Дундадын тал Монголын залуучуудын багийг угтах хүлээн авалт зохиож, хоёр орны залуучууд хамтдаа дуулж бүжиглэжээ.

Долоо хоногийн айлчлалын хөтөлбөр шахуу хэдий ч залуучууд урам зориг өндөр аялж байна.

 

 

Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл