solongonews
Нүд баясгах ”Киноны хот”
2025-08-05 10:27
Шанхайд 06-р сарын 13-наас 22-нд болсон Шанхайн олон улсын 27 дахь кино наадмын үеэр кино хотын үзүүлбэр бүхэн нь нүд баясгаж, сэтгэл сэргээж байлаа. 71 улс орон, бүс нутгийн 1500 кино гарч, 19-35 насныхан үзэгчдийн 80 хувийг эзлэн, кино наадмын 10 хоногт 5 тэрбум юанийн ашиг олов. Үзэгчдийн 99 хувь нь ирэх жил дахин оролцоно гэж байлаа.

Кино бүр нь гайхамшигтай

“Азийн кинонууд өөрийн гэсэн “ген”-тэй, манай кинонууд Латин, Америкийн хүчтэй “ген”-тэй, тэндээс Латин, Америкийн кино стилийг үзэгчид мэдэрдэг. Хүн байгалийн нэгдэл, сэтгэл хөдлөлийн орооцолдол аль аль нь байдаг” гэж Аргентин, Чили, Испанийн хамтран бүтээсэн "THE REBORN" киноны продюсер Николас Гроссо ярилаа. Энэ кино нь энэ оны Шанхайн кино наадмын Алтан цомын шагналын сонгон шалгаруулалтад өрсөлдөж, басхүү дэлхийн кино наадмын нээлтэд оролцохоор ирсэн юм.

Бразилын "The Turning Wind" киноны зураг авалт 15 жил үргэлжилсэн. Продюсер Элиани Феррейра, найруулагч Флавиа Кастро нар мөн Алтан цомын сонгон шалгаруулалт болон дэлхийн кино наадмын нээлтэд оролцохоор энэхүү бүтээлээ авчирсан. Энэ нь кино үзэгчдийн сэтгэлд ихэд нийцсэн бөгөөд тус кино Бразилын бодит байдлыг тусгасан төдийгүй эмэгтэйчүүдийн дуу хоолойг илүү хүргэсэн гэдэгт найдаж байна гэж хэллээ.

1993 онд байгуулагдсан Шанхайн олон улсын кино наадам нь Хятадын цорын ганц олон улсын "А" зэрэглэлийн кино наадам юм. Тус кино наадам олон улс орон, бүс нутгийг хамарсан өргөн цар хүрээтэй, олон улсын киноны соёлын олон талт байдлыг харуулдаг. Энэ жилийн Алтан цомын шагналын уралдааны үндсэн хэсгийн шүүгчдийн зөвлөлийн дарга, Италийн кино мастер Жузеппе Торнаторе:

- Таны үзэж буй кино бүгд гайхалтай гэж хэллээ.

Энэ жилийн кино наадамд дэлхийн 119 улс орон, бүс нутгаас 3900 гаруй киноны хүсэлтийг хүлээн авч, "Алтан цом"-ын шагналыг шалгаруулах, олон улсын киног дэлхийн хэмжээнд зарлахыг хүссэн нь дээд амжилт тогтоов. Таван гол хэсэгт багтсан 49 кино 28 улс орон, бүс нутгаас ирсэн бөгөөд 38 нь дэлхий даяар нээлтээ хийж буй кино юм. Алтан цомын шагналын 21 шүүгч нь Ази, Африк, Америк, Европын 13 улс орон, бүс нутгаас хүрэлцэн ирсэн нь адил бус соёл иргэншлүүдийн харилцан суралцах сайхан боломж байсан юм .

Шанхайн Багшийн Их Сургуулийн Кино, Телевизийн Сургуулийн дэд профессор Линь Гүөшү:

- “Алтан цом”-ын шагналд нэр дэвшсэн кинонууд нь бидний заавал үзэх ёстой кинонууд байсан. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн өөр өөр соёл, зан үйл, киноны өгүүлэмжүүд нь миний “Алтан цом”-ын кинонд дуртай болсон хамгийн чухал шалтгаан юм гэж хэлэв.

“Алтан цом”-ын шагналд нэр дэвшсэн 12 кино өөр өөрийн онцлогтой. Тэднийг бүтээгчдийн дунд "Төв Азийн киноны яруу найргийн бэлгэ тэмдэг" гэгддэг Киргиз улсын найруулагч Актан Абдикареков, мөн Шанхайн олон улсын кино наадмаас олон удаа шагнал хүртсэн Хятадын найруулагч Цао Баопин, Хятадын залуу найруулагч Цю Цэн нар. Залуу, идэр, ахмад гурван үеийнхэн энэ кино наадмаар гайхалтай ур ухаан, хүч чадлаа сорьсон нь тодорхой.

Энэ жилийн "Алтан цом"-ын шилдэг кино "Хар, Улаан, Шар" бол Актан Абдикарековын шинэ бүтээл юм. Тус кинонд хар, улаан, шар өнгийн хивс нэхэх олон жилийн туршлагыг харуулсан бөгөөд сэтгэл хөдлөлийн сонирхолтой түүхийг өгүүлдэг.

Цао Баопин "One Wacky Summer"нэртэй шинэ киногоороо "Алтан цом"-ын шилдэг найруулагчийн шагналыг хоёр дахь удаа хүртлээ. 2015 онд түүний "The Dead End" кино нь Шанхайн 18 дахь удаагийн олон улсын кино наадмаас “Шилдэг найруулагч”, “Шилдэг эрэгтэй дүрийн шагнал”-ыг хүртсэн юм.

Кино наадам: Дэлхийн кино сонирхогчдын баяр байлаа 

 Шанхайн кино наадам үргэлж кино сонирхогчдын баяр байсаар ирсэн. Шанхайн киноны хотын гурван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө гарсны нэг жилийн ойн өдөр энэхүү мега хот нь кино урлагаар амьсгалж, дэлхийн сая сая кино сонирхогчдын Шанхай хотыг зорих урсгал тасрахгүй байлаа.  

Энэ жилийн кино наадамд Шанхай хотын 43 кино театр 71 улс орон, бүс нутгийн 400 гаруй киног үзүүлж, давхардсан тоогоор нийт 1500 кино гарсан. Энэ жилийн Шанхайн кино наадмын үзэгчдийн тоо 500 мянга шахам байсан бөгөөд  кино сонирхогчдын 1/3 орчим нь бусад газраас ирсэн. Сүжөү, Ханжөү, Бээжин хотууд кино сонирхогчдынхоо тоогоор эхний гуравт жагссан байна.

Кино уран бүтээлүүдийг харахад сонгодог мастеруудын уламжлалыг харуулсан төдийгүй орчин үеийн киноны чиг хандлагыг хадгалсан харагдана. Энэ нь олон янзын сэдвийг гүнзгийрүүлэн судлахаас гадна шилдэг найруулагчдын бүтээлч авьяасыг бүрэн харуулж байна. Технологи, гоо зүйн талаасаа олон шинэчлэл хийгдсэн байна. Тасалбар борлуулсан эхний өдрийн 8 цагийн дотор 119 киноны тасалбар бүгд зарагдаж дууссан байна.

Том хэрэглээ: Театрын гаднах хотын хэмнэлтэй хөл нийцүүлэв

2025 он бол "Хятадын киноны хэрэглээний жил". Энэ жилийн Шанхайн кино наадам үр нөлөөгөө идэвхтэй бадруулж, нийгмийн янз бүрийн хүчин зүйлийг холбон, жижигхэн тасалбарыг соёлын чухал наадам, үзэсгэлэнгийн нэгэн агуулга болгож, Шанхай хотын эдийн засгийн эрч хүчийг дайчлав.

Гуравдагч талын урьдчилсан тоо баримтаас үзвэл 06-р сарын 21-ний байдлаар энэ жилийн кино наадам зам тээвэр, зочид буудал, хоол хүнс, аялал жуулчлал, худалдаа зэрэг бусад салбарт 4 тэрбум 997 сая юанийн эдийн засгийн үр ашиг олсон байна. Кино театрын ойр хавийн бизнесийн дүүрэгт нийтийн гуанз ресторан, дэлгүүр худалдааны хэрэглээ өмнөх сарынхаас 4.11 хув иар өсөв. Үзэгчдийн 29.2 хувь нь Шанхайд кино үзэхээр очсон ба дунджаар 6 хоног оршин суусан нь тус хотын аялал жуулчлалын орлогод 1 тэрбум 774 сая юанийн орлого оруулсан байна.

Энэ жилийн Шанхайн кино наадам нь кино театр бүрийг өөрийн цагийн хуваарь болон эргэн тойрны давуу талуудтай хослуулан сурталчилж, кино үзэхийн зэрэгцээ утга зохиол, урлагийн ордон, үзэсгэлэнгээр аяллын төлөвлөгөө гаргаж цагийг сайхан өнгөрүүлэхэд тусаллаа.

Бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүд нь  Шанхайн кино наадам болон томоохон театруудын бизнесийн таатай боломж болсон байна. Энэ жилийн Шанхайн кино наадамд албан ёсны 30 гаруй брэндийн 60 гаруй бүтээгдэхүүнүүд багтсаны 80 орчим хувь нь шинэ загвар юм. Хамгийн эрэлт ихтэй гурван бүтээгдэхүүн бол тасалбарын цуглуулга, цагаан шүхэр, Дэвид Линчийн зурагтай хөргөгчний соронз байлаа.

10 хоногийн кино наадам, 10 хоногийн баяр баясгалан, аз жаргал байв. Энэ нь кино сонирхогчдын зүрх сэтгэлд удаан хоногших нь лавтай. Кино бол гайхамшгийг хайхаас илүүтэйгээр жирийн амьдралын сайн сайхныг олж харах аялал юм.

“Алтан цом”-ын шагналын шүүгчид

Туркийн "Kanto" киноны нээлтийн дараа

Шанхайн кино театрт хөл хөдөлгөөн ихтэй

Шанхайн олон улсын кино наадмын постер Шанхайн гудамжинд

Энэхүү нийтлэлийн зургуудыг Шанхайн олон улсын кино, телевизийн нэвтрүүлгийн төв хангав

 

Зохиогч: Нийтлэл: ЦАО ЛИНЖУАНЬ
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл