

Сүүлийн үед гүйх спортын дасгалд оролцох хүмүүс улам олширсоор байна. Гүйх дасгал хийх тусам улам сонирхолтой болохыг өөрөө гүйж байж л мэдэрнэ. Гүйх тусам бие хөнгөрч сэтгэл саруулсах гэхчлэн гүйхийн ач тусыг дурдахад хүн хүнийх өөр өөр бий.
Гүйлт бол амьдрал дундах энгийн нэг спортын дасгал юм. Гүйх уралдаан тэмцээний төрөл зүйл олон арвин байдаг ч амьдрал дунд түгээмэл бөгөөд ямарваа хүн хар ялган салгалгүй оролцож болох гүйх уралдаан тэмцээн бол даруй марафон уралдаан тэмцээн юм.
Эртний Грекээс үүсэлтэй энэхүү гүйлтийн уралдаан нь 1896 онд Олимпийн уралдаан тэмцээний тусгай төрөл зүйл болсон байдаг. Олон жилийн үүх түүхтэй энэхүү гүйх спортын уралдаан тэмцээн сүүлийн үед хотын марафон уралдаан тэмцээний хэлбэрээр нийгэм даяар түгэн дэлгэрэхийн хэрээр найман настай балчраас наян настай буурал хүртэл ямар ч хүн оролцож болох олон нийтийн спорт болж хотоос хот дамжин үргэлжлэн өргөжиж тэлсээр.
2024 оны тоо баримтаас харахад, Хятад улсын хэмжээнд, марафон уралдаан тэмцээн 749 талбай болж байсан байна. Энэ оны эхний гурван сарын бүртгэлээр 32 талбай уралдаан болж оролцсон хүний тоо 420,000-ийг давж, Чэндү марафон, Шанхай марафон, Чүнчин марафон гэх зэргээр алдар нэр нь мандаж байдаг бол Өвөр Монгол оронд Хөх хотын марафон, Ордосын марафон нь илүү алдартай байдаг.
Нийгэм, эдийн засаг хөгжин байгаа өнөөдөр марафон энгийн спортын уралдаан тэмцээн төдий биш болж хот, хөдөөний хэрэглээг нэмэгдүүлэх, хот суурингийн дүр төрхийг өнгөжүүлэх, явж суух идэж уух зэрэг аль олон салбарын аж үйлсийг дайчлах хот, хөдөөгийн “том хөдөлгүүр хүч” болон байна. Өнгөрсөн онд бүх Хятад улсын хэмжээнд марафон уралдааны ерөнхий хэрэглээ 13.3 тэрбум төгрөгийг давсан гэх тэмдэглэл бий. Энэ жилийн Үшийн марафон нь Үш хотын аж үйлсийг дайчлан 505 сая төгрөгийн эдийн засгийн үр ашиг үүдэж, ноднингоос 78.2 хувиар нэмэгджээ. Энэ мэтчилэн марафон нь эдийн засгийн орлого үүдэхээр барахгүй нийгэм соёлын үр өгөөж нь ч маш их байдаг. Бүх ардын спортын ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр хот суурингийн соёлын үр нөлөөгөө нэмэгдүүлэх нэг хэлбэр нь марафон уралдаан эрхлэх явдал болж байна. Ордос хотынхон марафон уралдааныг соёл аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлж, хотын дүр төрх болон нэр нөлөөг мандуулж байна.
Ийнхүү гүйлтийн бахархал нь гагцхүү хувь хүний хэмжээнд хязгаарлагдахгүй болж, хот суурингийн өөрийгөө алдаршуулах буюу брэнд үүдэх шинэ арга зам болж, том хотоос авахуулаад жижиг хошуу, суурин хүртэл марафон уралдаан тэмцээн эрхлэн явагдуулахаар бахархал болгож байна.
Чанартай хөгжлийг дэмжиж байгаа нөхцөлд марафон уралдааныг бүх ардын бие чийрэгжүүлэх үйл ажиллагаа төдий л биш, харин хот суурингийн соёл, аялал жуулчлалтай нэгтгэн “марафон+” хэлбэрээр брэнд үүдэн эрхлэх нь илүү үр өгөөжтэй. Энэ нь бүх ард түмнийг гүйлтийн “бахархал”-д дайчлахаар барахгүй гүйхээс үүсэлтэй эдийн засаг, нийгэм соёлын “сонирхол”-ыг хөгжөөх болно.
Та бид бүгдээрээ хамтдаа гүйцгээе.


