Жиндэжэнь нь хотын төдийгүй дэлхийн шаазан эдлэлийн төв болно гэж Киргизийн Ош хотын зөвлөлийн дэд дарга Нурбаев Ниязбек хэллээ. Дэлхийн хотын дарга нарын яриа хэлэлцээ 2025 оны Жиндэжэнгийн форум орчим Жиндэжэнь хотод болж, Хятад, Итали, Өмнөд Солонгос, Турк, Орос, Киргиз зэрэг улсын хотуудын дарга нар, соёл болон арилжаа худалдааны салбарын төлөөлөгчд нийт 350 гаруй зочид оролцсон юм.

Хятадын шаазан урлаг нь баялаг агуулга, өнгөлөг, өвөрмөц байдлаараа сэтгэл татам байдлаа хадгалсаар байна. Энэ нь Хятадын уламжлалт соёлын чухал хэсэг төдийгүй Хятадын соёлын “нэрийн хуудас” болж байдаг.
Жиндэжэнь хот хоёр мянга гаруй жилийн шаазангийн түүх, мянга гаруй жилийн албан ёсны шаазангийн зуухны түүх, 600 гаруй жилийн эзэн хааны шаазангийн зуухны түүхтэй, мянган наст шаазангийн нийслэлийн алдартай. Жиндэжэны хот шаазангийн соёлыг хотын хөгжилтэй уялдуулан нэгдэж ирсэн билээ. Шаазангийн хуучин суурин Таоянлаог хамгаалах, Таошичуан хуучин үйлдвэрийг шинээр ашиглах, соёл жуулчлалын IP-аас хэрэглээг ахиулах зэрэг. Шаазан нь зөвхөн аяга таваг төдий биш, боловсрол, амьдралын чанарын илэрхийлэл, өмч хөрөнгө, сүр хүч, эрх мэдэл болохыг Жэндэжэнь хотоос гүнзгий ойлгож болно. 2024 онд Жиндэжэнь хот 60 сая жуулчид зочилж, өнгөрсөн оноос 10.3 хувиар нэмэгдэн, 2025 оны улсын баяраар 9 сая жуулчид зочлон, шаазант хотын өвөрмөц татах хүчийг бүрэн харуулсан юм.
Жуулчид Жиндэжэньд шаазангийн урлагийг сонирхох төдийгүй цаашид шаазан урлагийн баялаг агуулга, өнгөлөг, өвөрмөц байдлыг гүнзгий ойлгож болно.
Шаазан нь уран дархчуудын ус, гал, шороог нийлүүлсэн ур ухааны талст ус гэж Өмнөд Солонгосын Гунгжөу хотын дарга асан Ким Чен Сеоп ярив. Соёл, жуулчлалын урлаг нь хүмүүсийн амьдралыг баяжуулан хотын хөгжлийг өргөжүүлэх ёстой. Энэ нь Жиндэжэнь хотод хэрэгжиж, хүмүүсийн шаазант хотын тухай дуртгал болсон бөгөөд тогтвортой соёлын нөөц болсон юм.
Өрнүүн хөгжих соёл жуулчлалын салбар Жиндэжэнь хотын соёлын нөөцийг нэмэгдүүлэн, нээлтийн түвшин нь хотуудын харилцан ашигтай шинэ байдлын боломж авчирсан. Туркийн Изник зэрэг хотуудын Жиндэжэнь хоттой харилцан соёл жуулчлалын ажиллагаа авч байгаа нь “Өөр өөрийн өнгөөрөө, сайн сайхныг хамтдаа хуваалцах” үзлийн илэрхий баталгаажуулалт юм.

Одоохондоо Жиндэжэнь хот нь 72 улсын 180 гаруй хоттой ах, дүү хот бололцон, шаазан эдлэлийн албан ёсны дэлгүүрүүд гадаадад дараалан нээгдэж, бүтээгдэхүүний гаргалтаас брэндийн гаргалт, цаашид соёлын сурталчилгаа болж байна.
Дэлхийн хотын дарга нарын яриа хэлэлцээ Жиндэжэнь хотод болсон нь санамсаргүй тохиолдол биш, харин сонголтын учир байх ёстой. Шаазан нь хил давах эрин үе дамжих дэлхийн хэл болсны хувьд хотын засалт, соёл иргэншлийн харилцан суралцах тохиромжтой зуучлагч болжээ.
Шаазангийн үйлсийг бадраахад хамтын хүч хэрэгтэй, нөхөрлөлөө зузаатгахад байнга хамтран ажиллах хэрэгтэй гэж Жиндэжэнь хотын дарга Чэн Кэлөн урилга айлтгалаа. Энэ бол даруй шаазанд суурилсан намтрын эхлэл юм.
