“Чонон Сүлд”-ийн зохиолч Жяан Рүн Дэлхийн Монгол Үндэстний Зохиолчдын Нийгэмлэгийн “Бичгийн Мэргэн” шагналыг хүртэв.

Жаян Рүн
“Бичгийн Мэргэн”шагнал нь 4 жил алслан шалгаруулдаг бөгөөд энэхүү нийгэмлэгийн хамгийн дээд хэмжээний шагнал болно. Жяан Рүн тус шагналыг хүртсэн хамгийн анхны гадаад улсын зохиолч, мөн Дундад улсаас энэхүү шагналыг хүртсэн хамгийн анхны зохиолч болжээ.

“Бичгийн Мэргэн” шагнал
“Чонон Сүлд”-ийн редактор Ань Бөөшүн Жяан Рүнгийн өмнөөс шагнал хүртэхдээ: - Дэлхийн Монгол Үндэстний Зохиолчдын Нийгэмлэгийн дарга Хулан авхайгаас “Бичгийн Мэргэн” шагналыг надад олгосон гэдгийг сонсоод би тун их баярласан. Учир нь зөвхөн Шекспир, Пушкин зэрэг дэлхийд алдартай зохиолчид энэ шагналыг хүртэж чадна гэж бодож байв. “Чонон Сүлд” бол миний хамгийн анхны бүтээл болно. Би өрөө ч тал нутгийн түүх соёлд дуртай, хайртай байдаг юм. Миний энэхүү бүтээл монгол үндэстний дунд эрэлттэй байгааг сонсоод би үнхээр их баярлаж байна гэсэн зохиолч Жяан Рүнгийн үгийг дамжуулжээ. Жяан Рүн мөн монгол хэлний “Чонон Сүлд”-ийн эх бичгийн халамж мөнгө болон “Бичгийн Мэргэн” шагналын шагналын мөнгөө Монголын тал нутгийг хамгаалах санд хандив болгон өгсөн байна.

“ Чонон Сүлд” роман
2010 онд “Чонон Сүлд” монгол хэлнээ орчуулагдан хэвлэгдээд уншигч олны анхаарлыг их татжээ. Өнөөдөр болоход “Чонон Сүлд” 30 гаруй улсын хэлэнд орчуулагдаж, дэлхийн 110 улс орноор борлуулагдаж байна. Энэ жилийн 6 дугаар сар гэхэд “Чонон Сүлд” Дундад улсад 160 гаруй удаа дахин хэвлэгдэж, 6 сая дэвтэр зарагдсан байна.

“ Чонон Сүлд” кино
