solongonews
Мөнгөнцэцэгийн бие даасан тоглолт болов
2015-08-27 12:29
Мөнгөнцэцэг бие даасан тайлан тоглолтоо хийв.

Өвөр Монголын Дархан муумянган холбоот хошууны Мандал суурингийн наадмын хурлын цуврал арга хэмжээний нэг болох дуучин Мөнгөнцэцэгийн тайлан тоглолт 8 дугаар сарын 23-ны өдөр тус сууринд болов.

Дуучин Мөнгөнцэцэг

Уг тоглолтод дуучин маань өөрийн арваад дуугаа үзэгч түмэндээ өргөн барьсан бол дуучин Дэлхий, Алтан-Уул нарын мэргэжил нэгт найзууд нь урилгаар хүрэлцэн ирж, ая дуугаараа тоглолтод хөг нэмж, наадамд чимэг нэмлээ.

 

Дуучин Мөнгөнцэцэг Өвөр Монголын Алшаа нутагтай, өнгөрсөн зууны 90-ээд оноос эхлэн олны сайн танил болж, Дундад улсын цөөн тоот үндэстний дууны тэмцээний алтан медалиар энгэрээ мялаалгаж, Дундад улсын дуу хөгжмийн телевизийн тэмцээнд манлайлсан юм. “Ээж минь”, “Зэрэглээт говь” зэрэг чансаатай уран бүтээлүүдтэй билээ. 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл