solongonews
Дотоодын хүнсний хэрэгцээг бүх талаар өргөжүүлнэ
2025-06-25 10:06
Саяхан дотоодын хүнсний хэрэгцээг бүх талаар өргөжүүлж, ”Хүнсний үйлдвэрлэл + дижитал оюун ухаан + нийтийн хоол + амралт зугаалга”-ыг цогцоор нь хөгжүүлэх зорилгоор 2025 оны ”Хоолны улирал”-ын хүнсний чанарыг сайжруулах, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлэхээр Үйлдвэр, мэдээллийн технологийн яам зэрэг гурван газраас мэдэгдэл гаргалаа.

Энэхүү үйл ажиллагаа нь "Дижитал оюун ухааны шинэчлэл, онцлог инновац, нэгдсэн хөгжил" сэдвийн дор энэ оны 06-р сараас 12-р сар хүртэл үргэлжилнэ. Үүнд гурван үндсэн хэсэг, 8 тодорхой арга хэмжээ багтсан юм.

Шинэ эрч хүчийг өдөөх тухайд уг мэдэгдэлд шинэ үеийн мэдээллийн технологи, хүнсний аж үйлдвэрийн гүнзгий интеграцчлалыг түргэсгэж, аж үйлдвэрийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээг залгах цуврал арга хэмжээ зохион байгуулан, хүнсний аж үйлдвэрийн бүтээгдэхүүний инновац, бүтээлч байдлыг хөгжүүлж, брэндийн үнэ цэнийг тодорхойлох хүч, аж үйлдвэрийн "Хоол" загварын манлайллыг бий болгохыг санал болгож байна. Мөн  "Хоолны улирал"-ыг эхлүүлж, аж үйлдвэрийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээний дээд болон доод урсгалын залгаасыг бэхжүүлж, хүнсний хэрэглээний шинэ дүр зураг, шинэ "солиорол"-ыг бий болгох зэрэг олон ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.

Тус мэдэгдэлд шинэ хувилбар боловсруулахын хувьд хүнсний аж үйлдвэр, амралт зугаалгын аж үйлдвэрийн цогц хөгжлийг гүнзгийрүүлж, үйлдвэрлэл, хэрэглээний хил хязгаарыг эвдэж, хүнсний аж үйлдвэрийн инновацыг дэмжин, орон нутгийн брэнд, соёлын нөлөөг нэмэгдүүлэхийг санал болгож байна. Аж ахуйн нэгжүүдэд зориулсан чөлөөт цагаа өнгөрөөх орон зайг бий болгож, "Сошиал од" орон нутгийн тусгай хоолыг хөгжүүлэх, хотын амтат хүнсний тойрог дахь хэрэглээний шинэ хувилбаруудыг өргөжүүлэх шаардлагатай байна.

Шинэ экологи байгуулахын хувьд уг мэдэгдэлд хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоолны салбарын нийлүүлэлтийн гинжин хэлхээг уялдуулан хөгжүүлэх, харилцан дэмжих, хоёр талын чадавхийг бэхжүүлэх, зах зээлийн өргөжилт, тогтвортой хөгжлийг ахиулах, амттай, эрүүл, аюулгүй, үр ашигтай хүнсний хангамж, нийтийн хоолны үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэхийг санал болгож байна. Мөн "Шинэ үеийн" бүтээгдэхүүний шинэлэг хөгжлийг ахиулж, хүнсний аюулгүй байдлын баталгааны "Шинэ жишиг" тогтолцоог бий болгох шаардлагатай байгаа юм. 

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://health.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл