solongonews
Нүүдлийн соёл, аялал жуулчлалын наадам болно
2015-06-05 10:02
Дундад улсын нүүдлийн соёл, аялал жуулчлалын III наадам 7 дугаар сарын 11-нд эхэлж, Дархан Муумянган холбоот хошууны Батхаалга хотын наадмын талбай болон сумуудын наадмын талбайд зохиогдоно.

5 дугаар сарын 28-нд Бээжин хотноо Дундад улсын нүүдлийн соёл, аялал жуулчлалын III наадмын төслийн хэвлэл мэдээллийн сурталчилгааны хурал болов. Дундад улсын нүүдлийн соёл, аялал жуулчлалын III наадмыг Дундад улсын Соёлын Яамны зөвшөөрлөөр Дундад улсын соёл хэвлэл мэдээллийн корпораци, Бугат хотын захиргаа голлон зохиож, Дундад улсын соёлын аж үйлдвэрийн төлөвлөлт, зураг төсөл, үндэсний хүрээлэн, Дархан Муумянган холбоот хошууны захиргаа хамтран зохион байгуулж, "Тал нутгаа дэлхийд таниулъя" гэх сэдвийн дор болох юм байна.
Дундад улсын нүүдлийн соёл, аялал жуулчлалын III наадам 7 дугаар сарын 11-нд эхэлж, Дархан Муумянган холбоот хошууны Батхаалга хотын наадмын талбай болон сумуудын наадмын талбайд зохиогдоно. Аялал жуулчлалын үйл ажиллагаа жилийн дөрвөн улиралд ээлжлэн явагдах бөгөөд соёл, спорт, худалдаа, аялал жуулчлал гэсэн дөрвөн агуулгаар үргэлжлэх болно.

Найруулагч: Сараа
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл