“Дээд монгол” хамтлаг үүсгэн байгуулагдлаа
2015-08-01 23:54
“Дээд монгол” хамтлаг үүсгэн байгуулагдлаа
Дээд монголын соёлын өдрүүдийн томоохон арга хэмжээний нэг болох “Дээд монгол” хамтлаг үүсгэн байгуулагдсан ёслол болон тайлан тоглолт 8 дугаар сарын 1-ний орой Хөхнуур мужийн Хайши жөүгийн Дэлхий хотод болсон байна.
“Дээд монгол” хамтлагийг Хайши жөүгийн Утга урлагийн холбоо, Дээд монгол соёл судлалын нийгэмлэгээс үүсгэн байгуулсан бөгөөд Дээд монголын соёл урлагийг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой аж. Дээд монгол нутагтай 10 залуу уран бүтээлчээс бүрдсэн уг хамтлаг нь язгуур урлагийн гайхамшгийг ард түмэндээ хүргэжээ.
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
