
Дундад улсын УТЗЗ-ийн тэргүүн Юй Жэншэн Сенегал улсын эдийн засаг, нийгэм болон байгаль орчны зөвлөлийн тэргүүн Talleur ахлуулсан төлөөлөгчдийг 2-ны өдөр Бээжинд хүлээн авч уулзсан байна.

Уулзалтын үеэр Юй Жэншэн хэлэхдээ: - Дундадын тал Дундад, Сенегалын харилцааны хөгжлийг дээд түвшинд хүндэтгэн үзэж, Сенегалын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, эдийн засгийн хөгжлийг ахиулах, нийгмийн болон амьжиргааны түвшинг сайжруулахад туслалцаа үзүүлнэ гэжээ.

Talleur илэрхийлэхдээ: - Сенегал тал нь Дундад улс нь Африкт авч буй холбогдох бодлого зохицуулалтад хүндэтгэл илэрхийлж байна. Дундадын талтай найрсаг харилцаагаа нэг алхам бэхжүүлж, худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа өргөтгөнө гэжээ.
