ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25 дугаар хурал удахгүй зохиогдох гэж байгаатай холбогдуулан 8-р сарын 25-ны өдөр Хятадын төв радио телевиз, ШХАБ-ын нарийн бичгийн дарга нарын газрын хамтран зохион байгуулсан "2025 оны ШХАБ-ын орнуудын соёлын солилцооны арга хэмжээ" Бээжинд боллоо.
Киргизийн Ерөнхийлөгч Садыр Нургожоевич Жапаров, Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф нар арга хэмжээ баярын мэндчилгээ илгээжээ. Энэхүү арга хэмжээнд ШХАБ-ын гишүүн орнуудын улс төр, соёл, хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй 100 гаруй зочид хүрэлцэн ирж оролцсон бөгөөд ШХАБ-ын улс орнуудын соёлын солилцооны ололт амжилтыг олон нийтэд дэлгэн үзүүлсэн байна.
Арга хэмжээнд ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга, Хятадын төв радио телевизийн ерөнхий захирал Шэнь Хайшюн, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Нурлан Ермекбаев, Казахстаны Ерөнхийлөгчийн радио, телевизийн ерөнхий менежер Карибаева, Киргизийн үндэсний телевиз, радио компанийн ерөнхий захирал Тиребаев, Пакистаны "Un'rnyak" сонины медиа группийн ерөнхий редактор Фарук, “Российская газета” сонины ерөнхий редакторын нэгдүгээр орлогч Черняк, Узбекистаны “Ардын дуу хоолой” сонины дэд редактор Кензаев нар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хэвлэл мэдээллийн салбар дахь хамтын ажиллагааны механизмыг эхлүүлж, “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын орнуудын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны механизмын санаачилга”-ыг гаргасан байна.
