solongonews
Залуу бизнес эрхлэгчдийн олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн бага хурал
2025-10-29 10:52
Залуу бизнес эрхлэгчдийн олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн бага хурал боллоо

"Шинэ боломжуудыг хуваалцах, шинэ хөгжлийг хамтдаа эрэлхийлэх нь" сэдэвт Залуу бизнес эрхлэгчдийн олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн хоёрдугаар бага хурал 10-р сарын 28-ны өдөр Жэжян мужийн Аньжи хотод нээгдэв. Дэлхийн 40 орчим орны бизнесийн салбарын 260 гаруй удирдагчид, эдийн засгийн байгууллагын хариуцлагатан нар болон залуу бизнес эрхлэгчдийн төлөөлөл хуралд оролцов.

Нээлтийн ёслолын үеэр Ази, Америк, Европ, Далайн орнууд, Африкийн залуу бизнес эрхлэгчдийн төлөөлөл хамтран "Олон улсын залуу бизнес эрхлэгчдийн инновац, хамтын ажиллагааны (Аньжи) тунхаглал”-ыг гаргаж, дэлхийн залуу бизнес эрхлэгчид эв нэгдэл, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, дэлхийн эдийн засагт залуучуудын идэвхтэй эрч хүчийг сэлбэж, хүртээмжтэй, тэнцвэртэй, зохицуулалттай, багтаамжтай, харилцан ашигтай хамтын ажиллагаатай, хамтдаа хөгжин цэцэглэсэн дэлхийн шинэ хөгжлийн орчныг бүрдүүлэхийг уриалсан байна. Бага хурлын үеэр Олон улсын залуу бизнес эрхлэгчдийн хөгжлийн санг байгуулж, үүгээр дамжин залуу бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа болон хөгжлийг дэмжих цогц үйлчилгээний системийг бий болгосон байна.

Үндсэн форум дээр олон улсын корпорациуд, олон улсын худалдааны танхимууд болон шинжлэх ухаан технологи, байгаль орчныг хамгаалах салбарын залуу бизнес эрхлэгчид "Инновац ба Хятадын эдийн засгийн шинэ боломжууд" болон "Хамтын ажиллагаа ба Дэлхийн хөгжлийн шинэ хөдөлгөгч хүч" сэдвээр гол илтгэлүүдийг тавьсан байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл