Хятадад визгүй нэвтэрсэн гадаадын иргэдийн тоо нэмэгдсээр байна
2025-09-18 16:59
Хятадад визгүй нэвтэрсэн гадаадын иргэдийн тоо нэмэгдсээр байна.
Сурвалжлагч өнөөдөр буюу 18-ны өдөр Цагаачлалын үндэсний газраас мэдээлснээр 2025 оны 01-р сараас 08-р сар хүртэл Хятадын хилээр давхардсан тоогоор нийт 460 сая хүнд орж гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.9 хувь нэмэгдсэн байна. Гадаадын жуулчдын тоо давхардсан тоогоор 51 сая 268 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 27,8 хувиар өссөн байна. Үүнээс 15.89 сая гадаадын жуулчин Хятадад визгүй нэвтэрсэн нь нийт гадаадын жуулчдын 62.1 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 52.1 хувь нэмэгдсэн тоон үзүүлэлт болсон юм.
Зохиогч: РЭНЬ ЧИНЬЧИНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
