Алтан бурханд 1000 жилийн баталгаа өгчээ
2015-05-25 14:37
Тайландын нийслэл Бангкок хотоос холгүй “Ват Пхра Дхаммакая” нэртэй /Wat Phra Dhammakaya/ Буддын томоохон сүм байдаг. Сүм нь “Нисдэг таваг”-тай төстэй хийцтэй, 200 метрийн өндөр, алт болон титанаар өнгөлсөн 300 мянган Будда бурханаар чимэглэсэн сүрлэг бас сайхан харагдана.
Сүмийн дотор талд мөн 700 мянган бурхан байрлуулжээ. Бурхан шашны “Dhammakaya” хөдөлгөөнийхөн “Ват Пхра Дхаммакая” сүм байгуулах ажлыг 1970 оноос санаачлан эхлүүлж байсан байна. Барилгын ажил нийтдээ 15 жил үргэлжлэсэн бөгөөд нийт нэг тэрбум ам.доллар зарцуулсан байна. Харин бурхадыг алт болон титаны орцтой тусгай зориулалтын хайлшаар бүтээсэн бөгөөд үүнд 1000 жилийн баталгаа гаргаж өгсөн гэнэ.
Сүмд ойролцоогоор 3000 лам амьдардаг аж. Нэгэн зэрэг 100 мянган сүсэгтэн багтах багтаамжтай том сайхан сүм гэнэ.







Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх
