6 дугаар сарын 26-ны үдээс хойш XII удаагийн Дундад · Өвөр Монголын тал нутгийн соёлын наадмын бас нэгэн хэсэг болох “Дундад Улсын зүүд, тал нутгийн үлгэр” бичил кино радио жүжгийг танилцуулах ажиллагааны нээлтийн ёслол Өвөр Монголын радио телевизийн хороонд болов.

Энэ жилийн 2 дугаар сараас 6 дугаар сар болтол нийт 155 бичил кино, 33 радио жүжиг дэвшиж, хоёр өдрийн дотор сонгон шалгаруулалт хийж, 25 бүтээлийг сонгосон байна. Үүнд, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Хэвлэл Мэдээллийн Дээд Сургуулийн Жян Юйны “Баярлалаа”, Өвөр Монголын Кино урлагийн компанийн Жао Лэйшен, Жао Ган нарын “80 мөнгөний хадгаламжийн дэвтэр”, Өвөр Монголын Хэвлэл мэдээлэл, радио телевизийн товчооны Хэ Вэний “Зүүдний биелэлт” зэрэг бүтээлүүд нь эгэл хүмүүсийн Дундад Улсын зүүд, тал нутгийн үлгэр, нийгмийн идэвх, байгаль орчноо хамгаалах зэрэг гол сэдвийн хүрээнд тал нутгийн аж амьдралыг харуулсан байна.

Эдгээр бүтээлийг XII удаагийн Дундад · Өвөр Монголын тал нутгийн соёлын наадмын хугацаанд Өвөр Монголын радио телевизийн хорооны радио, телевиз, сайт, зэргээр нэвтрүүлэх болно.
