Хятадын ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Мао Нинь 11-р сарын 3-ны ээлжит хэвлэлийн бага хуралд, ХКН-ын ХХ сонгуулийн Төв хорооны Ⅳ бүгд хурлын үзэл санааг хэрэгжүүлэж, өндөр түвшний нээлттэй бодлогоо өргөжүүлэн , Хятад улс болон гадаадын улс хоорондын иргэдийн солилцоог ахиулах үүднээс, Хятад улс Франц зэрэг улсад хэрэгжүүлж буй визгүй зорчих бодлогоо 2026 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар шийджээ. Швед улсад 2025 оны 11-р сарын 10-наас 2026 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл визгүй бодлого хэрэгжүүлнэ гэжээ.
БНХАУ-д бизнес, аялал жуулчлал, хамаатан садан, найз нөхдөдөө зочлох, дамжин өнгөрөх зэргээр 30 хоногоос илүүгүй хугацаагаар ирсэн Франц, Швед улсын жирийн паспорттой иргэд БНХАУ-д визгүй нэвтрэх боломжтой гэжээ.
