2025 оны төмөр замын зуны тээвэрлэлтийн ажил 7-р сарын 1-нд эхэлж, 8-р сарын 23-ныг хүртэл улсын хэмжээнд давхацсан тоогоор 823 сая зорчигч тээвэрлэснийг Хятадын Үндэсний төмөр замын группийн мэдээлэл харууллаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 6.4 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд өдөрт дунджаар 15.23 сая зорчигч аялсан байна.
Зуны тээврийн үеэр төмөр замын байгууллагууд гуравдугаар улирлын галт тэрэгний үйл ажиллагааны хуваарийн дагуу зуны амралтын үеийн нэмэлт түр хуваарь хэрэгжүүлсэн байна. Үүнд нэг талаар Бээжин–Харбин, Шанхай–Күньмин, Чүнчин–Шямэнь зэрэг хурдны төмөр замын шинэ маршрут, шинэ өртөөний хүчин чадлыг сайтар ашиглаж, нөгөө талаар “12306” цахим тасалбарын системийн том өгөгдлийг ашиглан, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тасалбарын уян хатан бодлого хэрэгжүүлж, зорчигчдын аюулгүй, тав тухтай, шуурхай зорчих нөхцөлийг бүрэн хангаж чадсан байна.
