
Нэрт зохиолч Маодүн
IX дэх удаагийн Маодүнгийн уран зохиолын шагналыг гардсан бүтээлүүдийг өнгөрсөн ням гарагт Бээжин хотод зарлажээ. Зохиолч Гэфэйгийн “Жяннаньгийн гурван аялгуу”, Ванмэнгийн “Энэ сайхан нутаг”, Ли Пэйфү “Амь насны тэмдэглэл”, Жинь Юйчэн “Цэцэг”, Сүтүн “Carduelis spinus тэмдэглэл” зэрэг үргэлжилсэн үгийн таван зохиол Маодүнгийн уран зохиолын шагналд тодорчээ.
Маодүн уран зохиолын шагналын тэмдэг
Маодүнгийн уран зохиолын шагналыг Дундад улсын Зохиолчдын холбооноос зохион байгуулдаг бөгөөд 4 жилд нэг удаа болдог. IX дэх удаагийн Маодүгийн уран зохиолын шагналд шалгаруулах бүтээлүүдийг 2011 – 2014 онд хэвлэгдсэн үргэлжилсэн үгийн зохиолоос шалгаруулж, нийт 252 бүтээл шалгаруулалтад оролцсон бөгөөд өнгөрсөн удаагаасаа 74 бүтээлээр нэмэгджээ.

IX дэх удаагийн Маодүнгийн уран зохиолын шагналын эзэд

Маодүнгийн уран зохиолын түүвэр
