
Дундад улсын гаалийн сүүлийн үеийн бүртгэлээр, энэ оны 4 дүгээр сард Дундад улсын импортолсон нефтийн хэмжээ Америкийг давж, дэлхийн хамгийн том нефть импортлогч орон болсон байна. Өнгөрсөн 10 жилийн турш эрчим хүчний урсгалын том өөрчлөлт оргилдоо хүрнэ гэж гадаадын хэвлэл мэдээллийнхэн үзэж байна. Тэгвэл энэ нэг сарын тоо баримтаар төлөөлөл болгож болох уу? Дундад улс хамгийн том нефть импортлогч орон болсон нь юуг харуулж байна.

Бүртгэлд, 4 дүгээр сард Дундад улс дунджаар өдөр бүр 7.4 сая баррель нефть импортолсон нь Америкийн 7.2 саяыг давж дэлхийн хамгийн том нефть импортлогч орон болжээ. Түүнчлэн өнгөрсөн зууны 70-аад онд нефть импортлох хэмжээгээрээ Японыг давснаас хойш Америк дэлхийн хамгийн том импортлогч орон байсаар ирсэн ч ойрын хэдэн жил Америкийн занарын тосны хувьсгал ихээхэн ахицтай болсноор Америкийн нефть авах хэмжээ буурсан гэж зарим хэвлэлийнхэн мэдээлжээ. Дундадын эрчим хүчний веб сайтын мэдээллийн ахлах ажилтан Хань Шяопин хэлэхдээ: -Америкийн нефтийн эрэлт хэрэгцээ багасаж, үүнийг дагаад импорт багассан нь Дундад улс Америкийг давсан гол шалтгаан боллоо гэжээ.
