
Күнь Чюй хэмээх дуулалт жүжиг бол одоог хүртэл хадгалагдан уламжлагдаж, тоглогдож буй Дундадын хамгийн этрний жүжгийн төрөл юм. XIV-XVII зууны Мин гүрний үед үүсэж буй болжээ. Күнь Чюй жүжгийн дуулан аялгуулах урлаг нь маш нарийн урлагийн шинж чанартай бөгөөд Дундадын одоо үеийн ший театрын төрөл дотроо, жишээлбэл Сычуань нутгийн ший, Бээжин шийгийн адил маш их нэр нөлөөтэй юм. Күнь Чюй дуулалт жүжгийг тоглоход дуулах, өгүүлэх, дүрслэг хөдөлгөөн, бүжих зэрэг багтдаг бөгөөд эдгээр нь мөн Бээжин шийгийн жүжигчдийг бэлдэх үндсэн хичээл дасгал юм. Күнь Чюй жүжгийн дуулах хэлбэр болон жүжгийн бүтцийг бусад төрлийн ший театр зээлдэн авчээ. "Му Дань Тин", "Чан Шэн Дянь" зэрэг нь Күнь Чюй жүжгийн төлөөлөх сонгомол аялгуунууд болно.




Күнь Чюй дуулалт жүжгийн тоглолтод хэнгэрэг, чавхдаст хөгжмийн зэмсэг болон лимбэ, бишгүүр, пийпа зэрэг оркестрал, цохивор хөгжмийн зэмсгээр хавсарган хөгжимддөг. Күнь Чюй дуулалт жүжгийн бүжгийн хөдөлгөөнийг их төлөв хоёр төрөлд хуваадаг. Маш баялаг илтгэх хүчин бүхий хөдөлгөөнөөр жүжгийн утга санааг илэрхийлдэг.
2001 онд Дундад улсын Күнь Чюй дуулалт жүжгийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн төлөөлөх зүйлд бүртгэн авчээ.


