Гадаадын хөрөнгө оруулагчид Дундад улсад хөрөнгө оруулах итгэл нэмэгдэж, Дундад улсын эдийн засгийн хэлбэртээ өөрчлөлт оруулахыг дагалдан аялал жуулчлал, мэдээ мэдээлэл, хэрэглээ зэрэг салбар гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах чиг хандлага болоод байна гэж тайланд тэмдэглэжээ.
Гадаад дотоодын аж ахуйн нэгжүүдийн Дундад улсын макро эдийн засгийн чиг хандлагын талаарх үзэл бодол, Жэжян муж дахь хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшлийг ойлгохын тулд санхүүгийн сонины хятад хэлний сайт 2015 оны эхний 3 сарын хугацааны зорилтод судалгаа хийсэн байна. Судалгаанд гадаадын хөрөнгө оруулалттай 150 аж ахуйн нэгж, дотоодын 150 аж ахуйн нэгж хамрагдсан байна.
Судалгаанд хамрагдсан гадаадын хөрөнгө оруулалттай 150 аж ахуйн нэгжийн 69 хувь нь 2014 онд орлого нь өссөн үзүүлэлттэй, 2015 онд ашиг орлого өсөх хандлагатай байна гэж хувийн 72 аж ахуйн нэгжийн удирдлагууд таамаглаж байгаа юм байна.
