solongonews
Шөнөөр сууж ажиллахад ямар жимс эрүүл мэндэд хамгийн тустай вэ?
2015-09-02 17:54
“Өдөр бүр нэг алим идвэл өвчин надаас зайлна” гэсэн үг бий. Алим бол хүний эрүүл мэндийг бүрэн хэмжээгээр дэмждэг жимс юм.

1. Алим

“Өдөр бүр нэг алим идвэл өвчин надаас зайлна” гэсэн үг бий. Алим бол хүний эрүүл мэндийг бүрэн хэмжээгээр дэмждэг жимс юм. Шөнөжин сууж ажилладаг хүмүүс дотоод шүүрлийн эмгэгээс болж арьс өвчлөн гэмтэж, сарын тэмдэг тэнцвэрээ алдах, хэт таргалах зэрэг асуудал тулгардаг учир алиманд агуулагдаж байгаа малийн хүчил нь эмэгтэйн дотоод шүүрлийг зохицуулахад тусалдаг байна. Мөн Pectin болон эслэгийн баялаг агуулдаг учир зүрх судасны эрүүл мэндэд тустай. Түүнчлэн өтгөн хаталт, артерийн даралт ихсэлтээс сэргийлдэг байна.

2. Гадил

Гадил жимсэнд агуулагддаг магни нь шөнөжин сууж ажиллахад ядаргаа тайлж, тайван унтаж амрахад тустай.  

3. Өнцөглөг тошмон /yang tao/

Шөнөжин сууж ажилладаг эмэгтэйчүүдэд арьс хуурайшилт гэгч томоохон асуудал гардаг. Өнцөглөг тошмонд хүчил маш баялаг агуулагддаг тул арьсыг чийгшүүлэхийн дээр меланин буюу бараан өнгийн бодис үүсэхээс сэргийлдэг байна. Иймээс өнцөглөг тошмон нь арьсыг чийгшүүлэхэд хамгийн сайн үйлчилгээтэй жимсний нэг юм.

4. Нимбэг

Шөнөжин сууж ажилласны дараа нүүрэн дээрээ хоёр хэсэг нимбэг хэрчин тавьж толбо гарахаас сэргийлнэ. Ингэх нь батга арилгадаг байна. Нимбэгийг мөн усанд удаан уусгаж уувал арьс цайруулах үйлчилгээтэй.

5. Жүрж

Шөнөжин сууж ажиллах тохиолдолд витамин с компьютерийн цацрагаас сэргийлдэг. Харин жүрж нь их хэмжээний витамин с агуулдаг учраас хүнсэндээ түлхүү хэрэглэвэл арьсыг сэргээж, дархлаа сайжруулдаг байна.

 

6. Усан үзэм

Усан үзэм бол маш их шим тэжээлтэй. 10-30 хувийн глюкоз агуулдаг. Мөн их хэмжээний амино хүчил, витамин, хүчлүүд, антиоксидант зэргийг агуулдаг учир хүнсэндээ ахиухан хэрэглэвэл дэлүү, ходоод сайжруулах үйлчилгээтэй.

7. Лийр

Лийр бол сэтгэл санаа тайвшруулах, хор тайлах үйлчилгээтэй. Тиймээс шөнөжин сууж ажиллах үедээ ахиухан идэх нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй.

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл