
“Өргөн их хатан гол үзэсгэлэнт сайхан умард хил” Хатан голтой танилцах Үндэсний намын хэвлэл мэдээллийнхэн 08-р сарын 19-ны өдөр Хөх хотын Чиншүйхэ шяны Лао Нювань суурингийн Хатан голын их хавцалд очиж танилцав. Энэ газрыг 2024 оны 12-р сарын 31-нд Соёл, аялал жуулчлалын яамнаас үндэсний 5А зэрэглэлийн аялал жуулчлалын газар гэж тодорхойлсон юм.

Сүүлийн жилүүдэд Лао Нювань суурин нь "Хөх ус, хөхөмдөг уулс бол алт мөнгөн уул ус" гэсэн хөгжлийн үзэл баримтлалыг идэвхтэй хэрэгжүүлж байгаа юм. Үндэсний 5А зэрэглэлийн аялал жуулчлалын газруудыг бий болгохыг хөдөө тосгоныг сэргээх ажлын чухал эхлэл болгож, соёл, аялал жуулчлалын интеграцчлалыг өндөр чансаатай хөгжүүлж байна.

Үзэсгэлэнт байгалийн өвөрмөц тогтоц нь жуулчдыг татахын зэрэгцээ эдийн засгийн орлого ч нэмэгдэж байна.
Нутгаасаа хол явж ажиллаж байсан Ли Жюньфэн:
- Миний гэр аялал жуулчлалын бүсэд байдаг. Лаонюваны байгалийн үзэсгэлэнт газар эрчимтэй хөгжиж байгааг хараад би 2016 онд төрөлх хотдоо буцаж ирээд гэр буудал нээлээ. Гэр буудалд 30 гаруй хүн багтах боломжтой, жилийн орлого нь 200 мянга гаруй юаньд хүрч амьдрал улам сайжирсан байна гэж сэтгүүлчдэд хэлж байлаа.

Лао нюван сууринд Ли Жюньфэн шиг олон гэр бүл байдаг. Аялал жуулчлалын газар дээр тулгуурлан үйлчилгээний чадавхийг тасралтгүй сайжруулж, үйл ажиллагааны орлого нь жилээс жилд тогтвортой нэмэгдсээр байгаа юм.

- Соёл, аялал жуулчлалын нөөц баялгийн давуу тал дээр тулгуурлан, нийгмийн хөрөнгө оруулалтыг нэвтрүүлж, Лао Нюваны байгалийн үзэсгэлэнт газрын үйлчилгээний төвшинг сайжруулахад бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд суурингийн иргэдийн амьдрал ахуй нь улам цэцэглэн хөгжиж байна гэж Лао Нювань суурингийн хорооны дарга Бай Рүньвэй танилцууллаа.

