3400 ажлын байр хүлээж байна
2015-08-12 18:48
Их дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах хөдөлмөр эрхлэлтийн яармаг болно.
2015 оны Хөххотын боловсон хүчний элсэлтийн намрын хурал, “Боловсрон хүчний Хөххот дахь XVI цуглаан” болон их дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах хөдөлмөр эрхлэлтийн яармаг 8 дугаар сарын 15-ны өдөр Өвөр Монголын Үзэсгэлэнгийн Ордонд болно. Уг яармаг нь нэг өдрийн хугацаатай үргэлжлэх юм.

Урьдчилан гаргасан статистик мэдээгээр, нийт 3400 гаруй аж ахуйн нэгжүүд ажлын байраар хангах бол тус яармагт очих ажил хайгчдын тоо 20 мянга гаруй байгаа аж.
Мөн тус яармаг нь эрчим хүч, химийн бодис, хөдөө аж ахуй, орон сууц, хэвлэл мэдээлэл, анагаах ухаан, биотехнологи, боловсрол судлал зэргийг хамарсан 18 салбарт ажилтан элсүүлэх юм байна.
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.nmgcb.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
