ДКН-ын улс төрийн товчооны гишүүн, Төрийн явдлын хорооны дэд ерөнхий сайд, зохион байгуулах комиссын тэргүүлэгч Лю Яньдүн энэ удаагийн наадмыг нээв.

Нээлтийн ёслол “Үндэстний нягтрал”, “Дундад улсын мөрөөдлийг хамтдаа биелүүлье” гэсэн хоёр хэсгээс бүрджээ. Ёслолд 31 муж хот, өөртөө засах орны төлөөлөгчдийн баг, Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын армийн нэгтгэл, чөлөөлөх цэргийн төлөөлөгчдийн баг, уригдан ирсэн Тайваны төлөөлөгчдийн баг зэрэг 34 төлөөлөгчдийн баг бүрэлдэхүүн үндэстний хувцас, дуу бүжгээрээ олон түмний анхаарлыг татав.

Энэ удаагийн спортын наадам нь “Түүхэн дэх хамгийн анх”-ны зүйлийг олон арваар нь санаачилсан байна. Анх удаа мужийн зэрэглэлийн бус хотод болж, анх удаа интернетээр бамбар дамжуулсан, анх удаа үндэстний аэробикийг оруулсан, анх удаа уралдаан тэмцээнд тухайн цаг үе, тухайн газарт нь тэмцээний үр дүнг зарлах, бүх явцыг зураг болон бичлэгээр мэдээлэх, хятад үндэстэн анх удаа оролцсон, ДКН-ын XVIII их хурлаас хойш анх удаа болж байгаа зэрэг болно. Үүнээс гадна энэ удаагийн спортын наадам нь өмнөх наадмуудаас улсын хэмжээний цөөн тоот үндэстний спортын агуулга болох багийн болон хувь хүнийг сонгож шагнахыг хассанаараа онцлог юм.

Нэрт дуучин Ханлэй, Чэнь Сысы наадмын сүлд болох “Дундад улсын мөрөөдлийг биелүүлье” хэмээх дууг дуулж, наадмын нээлтийн ёслол амжилттай өндөрлөв.

8 дугаар сарын 9-17-ны өдөр хүртэл үргэлжлэх тус наадамд 34 төлөөлөгчдийн багийн 6240 тамирчин 17 спортын тэмцээн уралдаан, 178 урлагийн тоглолтод оролцож, арван дөрвөн мянга гаруй сайн дурын ажилтан наадмын үйл ажиллагаанд тусалж байна.




