Өвөр Монголын үхэр, хонины мах худалдаалах төвийн төслийг хурдасгаж байна
2025-10-15 20:11
Өвөр Монголын үхэр, хонины мах худалдаалах төвийн төслийг хурдасгаж байна
ӨМӨЗО-ны үхэр, хонины махны худалдааны төвийн цахим платформ дээрх нийт гүйлгээний хэмжээ 2 тэрбум юаниас давав. Энэхүү цахим платформыг 2024 оны 05-р сард ашиглалтад оруулсан бөгөөд голчлон өвс тэжээл, үхэр, хонины мах зэрэг 13 төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалж байна.
ӨМӨЗО-д байрлах 300 гаруй аж ахуйн нэгжийг нэгтгэсэн энэхүү павильон нь цахим худалдааны сувгуудаар дамжуулан хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын өндөр чанартай бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулах иж бүрэн шууд дамжуулалтын платформ болно. Онлайн худалдаа, офлайн үйл ажиллагаа, цахим худалдааны үйлчилгээний гурван бүрэлдэхүүн хэсэгтэй үйл ажиллагааны загварыг бүрдүүлсэн байна.
Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх
