solongonews
АСЕАН болон Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын 28 дахь удаагийн уулзалт болов
2025-10-27 17:02
АСЕАН болон Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын 28 дахь удаагийн уулзалт боллоо.

АСЕАН болон Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын 28 дахь удаагийн уулзалт 10-р сарын 27-ны өдөр Малайзын Куала Лумпур хотноо зохиогдож, Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян оролцов.

Ли Чян юуны түрүүнд Зүүн Тимор АСЕАН-ны гишүүнээр албан ёсоор элссэнд баяр хүргэлээ. Тэрээр цааш үргэлжлүүлэн:

- Өнгөрсөн нэг жилийн хугацаанд АСЕАН болон Хятад, Япон, БНСУ-ын хамтын ажиллагаа эерэг хандлагаа хадгалсан нь Зүүн Азийн эдийн засгийн тогтвортой байдал, эрч хүчийг харууллаа. Гэхдээ олон улсын худалдаа, эдийн засгийн хүрээнд тулгарч буй сорилтууд улам нэмэгдэж, Зүүн Азийн эдийн засгийн хөгжилд тодорхойгүй байдал илт нэмэгдэж байна. Өнөөгийн бэрхшээлийг даван туулахын тулд бид түүхэн туршлагаас сургамж, эрч хүч олж авах боломжтой юм. Өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд Зүүн Ази нь дэлхийн эдийн засгийн хамгийн хурдан өсөлттэй бүс нутаг байсаар ирсэн бөгөөд эдийн засгийн олон гайхамшгийг бүтээсэн юм. Нээлттэй хамтын ажиллагаа бол бидний практик явцад олж авсан үнэт туршлага бөгөөд үүнийг нандигнан хадгалж, тууштай баримтлах ёстой гэж хэллээ.

Ли Чян:

- Хятад улс талуудтай хөгжлийн стратегиа уялдуулан, нээлттэй хамтын ажиллагааг бэхжүүлж, эдийн засгийн боломжуудаа бүрэн ашиглан, хөгжлийн илүү өргөн орон зайг нээхэд бэлэн байна. Тухайлбал:

Нэг. Бүс нутгийн хөгжилд таатай орчин бүрдүүлэх.

Хоёр. Үйлдвэрлэлийн, ханган нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх.

Гурав. Хөгжлийн шинэ хөдөлгөгч хүчийг хамтран бий болгох зэрэг болно.

Уулзалтыг АСЕАН-ны ээлжит дарга орон болох Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим даргалсан бөгөөд уулзалтаас “АСЕАН болон Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын бүс нутгийн эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай мэдэгдэл”-ийг нийтлэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл