solongonews
Бугатын болд төмрийн группын цариг Хөхнуур Төвдөд дахин давигдлаа
2015-06-10 17:25
“Дэлхийн сээр нуруу” хэмээгдсэн Хөхнуур Төвдийн өндөрлөгт дахин давигдлаа.

Энэ оны 4 дүгээр сарын 15-аас өнөөг хүртэл Өвөр Монголын Бугат хотын болд төмрийн групп Хөхнуур Төвдийн төмөр замын нэг хэсгийн цариг солих ажилд 8500 тонн цариг хангажээ. Энэ ажлаас эхлэн Бугат хотын болд төмрийн группийн боловсруулсан цариг “Дэлхийн сээр нуруу” хэмээгдсэн Хөхнуур Төвдийн өндөрлөгт дахин тавигдлаа.

Хөхнуур Төвдийн төмөр замын энэ удаагийн цариг солих хэсэгт Бугатын болд төмрийн группээс нийт 17 мянган тонн цариг хангах гэрээ хийсэн бөгөөд хагас илүү царгийг нь нэгэнт ашиглалтад оруулсан байна.

Ховор элементийн шилдэг болд гэж алдаршсан Бугат хотын болд төмрийн группийн боловсруулсан цариг нь Хөхнуур Төвдийн төмөр зам болон Төвдийн Өөртөө Засах Орны төв Лхас хотоос Шигааци хот хүрэх төмөр зам дээр ихэнх хэсэгт ашигласан нь шилдэг цариг гэдгийг нь гэрчилсэн юм.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл