solongonews
Хятадын эрчим хүчний хэрэглээ 26 хувиар буурав
2025-06-24 10:49
Хятадын эрчим хүчний хэрэглээ 26 хувиар буурсан байна.

Хятад улс 2012 оноос хойш эрчим хүчний хэрэглээгээ 26 орчим хувь бууруулж, дэлхийн хамгийн хурдтай эрчим хүч хэмнэсэн орнуудын нэг болжээ. Энэ нь нийт 1.4 тэрбум тонн стандартын нүүрс хэмнэж, 3 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулсантай тэнцэж байна.

Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дэд дарга Жан Лүпэн:

- “14-р таван жил”-ийн төлөвлөгөөний хүрээнд гол салбаруудын эрчим хүчний бүтцийг шинэчилж, хэмнэлт, ялгарлыг бууруулах чиглэлээр тодорхой үр дүнд хүрсэн гэж мэдээллээ.

2024 оны байдлаар эрчим хүчний хэрэглээ өмнөх оноос 3.8 хувь, нүүрстөрөгчийн ялгаруулалт хувиар буурчээ. 2021–2024 оны хооронд нийт бууралт тус бүр 11.6 хувь болон 9.3 хувьд хүрсэн байна.

Аж үйлдвэрийн салбарын хэмнэлтийн хүчин чадал 2020 онтой харьцуулахад дунджаар 6 нэгжээр өсөж, чулуужсан бус эрчим хүчний хэрэглээ 15.9 хувиас 19.8 хувь болж нэмэгдэв. Харин нүүрсний хэрэглээний эзлэх хувь 53.2 хувь хүртэл буурсан байна. Түүнчлэн олон нийтийн барилгын талбай, нэг хүнд ногдох эрчим хүчний хэрэглээ тус бүр 4 хувь , 5.1 хувиар багассан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл