
Талын монгол айлаас аргалын утаа бургилж, жаргах нарны туяанд өвсний өнгө бүдгэрч, цэнхэр тэнгэр, цэлийсэн талын дунд хэдэн тоорой мод нь сүндэрлэж, намрын салхины зөөлөн аясаар намуухан найгана... Элсний урлагаар бүтээсэн энэхүү зураг нь Өвөр Монголын хөдөө аж ахуйн экологийн бүтээгдэхүүний III яармагийн Алшаа аймгийн үзэсгэлэнгийн хэсгийн нэгэн чимэг болон хүмүүсийн анхаарлыг татна.
Энэ зураг нь идэвхжүүлсэн нүүрсэн дээр зурсан элсэн зураг юм. Идэвхжүүлсэн нүүрс нь Үүхай хотын нэгэн аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн бөгөөд элс хатууруулах технологиор хатууруулсан элсийг ашиглан зурдаг. Энэхүү этгээд сонин, гайхамшигтай байгалийн өнгөт элсийг ашиглан бүтээл бүрийг урлахад тав зургаагаас илүү өнгийн элсийг ашиглаж нэг нэгээр урлан бүтээдэг байна. Элсэн урлаг нь уран бүтээлч хүний тэсвэр тэвчээрийг шалгадаг нарийн ажил, энэ урлагт гаршсан уран бүтээлч болон шинэ уран бүтээлчийн бүтээлийг харахад л ялгарч харагдана. Зургийн нүүр нь тэгш, гялалзсан байх хэрэгтэй. Идэвхжүүлсэн нүүрс нь сайн шингээх үйлдлийг үзүүлж, гэрийн тавилгаас ялгарах формальдегид болон бусад хортой бодисыг шингээх болно.
Үзэсгэлэнг сонирхож байгаа нь
Элсэн урлагийг гэрт тавихад гоёл чимэглэл, хэрэглээний үнэ цэнэтэй байдаг гэж Алшаа аймгийн Гэ Лин компанийн захирал зочдод танилцуулж байв.
Хэдийгээр сонирхсон хүн олон ч худалдан авах хэрэглэгч маш цөөн, амьдралын хэрэгцээнд заавал байх ёстой зүйл биш, гэвч уран бүтээл нь өөр өөрийн өвөрмөц онцлог, дүр төрх, бүтээгдсэн чанар материалаараа түүнийг сонирхох, үнэ цэнэ, утга учрыг нь ойлгож таних хүндээ нандин эрдэнэ болдог болохоор энэ удаагийн яармагт цөөхөн худалдагдсан ч элсэн урлагийн уран бүтээлч, борлуулагчдын хувьд харамсах зүйл байсангүй, харин ирээдүйд мянга мянган айл гэрийн чимэг болон гялалзана гэдэгт тэд итгэл дүүрэн байлаа.
