Намрын уур
2025-08-07 15:54
Сарны зурхайн ёсны жилийн 24 улирлын 13 дахь улирал, намрын зургаан улирлын эхний улирал болох “Намрын уур” 08-р сарын 07-ны өдөр буюу өнөөдөр эхэлж байна. Энэхүү улирал нь жилийн 08 дугар сарын 07-09-ны өдрүүдэд эхэлдэг бол энэ жилийн хувьд 07-ны өдөр эхэлж байгаа юм.

Намрын уур нь ихэвчлэн дунд “пү”-гийн халууны үеэр ордог учраас зун дуусаж, намар эхэлсэн гэдгийг илэрхийлдэг боловч халууны эрч хараахан буураагүй, харин хэсэг хугацаа үргэлжилсний дараа дараагийн улирал буюу “Халуун эгэх” улирлаар сая намрын сэрүүн орж эхэлдэг байна.
“Намрын уур” орохоор орон нутгийн иргэд мах идэж, тарган тансаг намаржихыг бэлгэддэг бөгөөд тарвас идэж, төрөл бүрийн жимс амсан, ургац хураалтаа тэмдэглэдэг байна.
Зохиогч: Ц.ЦЭЛМҮҮН
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх
