solongonews
Зуны улиралд замаг идвэл тустай
2015-06-16 10:36
Замагт иод, төмөр, кальци, уураг, өөх, цардуул, Mannitol, каротин, витамин B1, B2, цууны хүчил болон бусад төрлийн эрдэс зэрэг хүний биед хэрэгтэй шим тэжээл элбэг агуулдагддаг тул хэрэглэгчдэд таашаагддаг байна.

Онцгойлон зуны улиралд замаг идвэл өвчин эмгэгээс сэргийлж биеийг чийрэгжүүлдэг. Замаг идэх нь дараах 8 талын ашигтай. Үүнд:

Цусны даралт бууруулна. Замагт амин хүчил, сильвит, кальци зэрэг шим тэжээлт бодисууд агуулдаг учир хүний биеийн холестеринийг бууруулж, мөн цусны даралтыг бууруулдаг.
Өөхийг хайлуулна. Замагт их хэмжээний өөхөн хүчил ба чихэрлэг агуулдаг учраас цусны дахь холестеринийг цэвэрлэж, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг.
Чихрийг бууруулна. Замагны 60 хувь нь чихэрлэг байдаг тул чихрийн шижин өвчинтэй хүмүүс идвэл ходоодны шингээлт сайжирч, хоол гэдсээр дамжин өнгөрөх хугацааг богиносгодог. Иймд хүний бие дэх чихрийн хэмжээ нэмэгдэхгүйн дээр уг өвчнийг анагааж чадна.
Тураана. Замагт их хэмжээний чихэрлэг ба бага хэмжээний өөх агуулдаг тул жингийн илүүдэлтэй хүмүүст турахад сайн сонголт болдог.
Залуужуулна. Замагт кальци, иод элбэг агуулагддаг учир бамбай булчирхайн өвчинд тустай ба царай зүсийг өнгөлөг болгож, хөгшрөлтөөс сэргийлж чаддаг.
Арьсыг өнгөлөг болгоно. Замагны шүүс царай зүсийг гоё болгодог. Усанд хийж чанаад шөлөөр нь биеэ угаавал арьсыг зөөлөн толигор, өнгөлөг болгодог.
Зүрх судасны өвчнөөс сэргийлнэ. Замагт их хэмжээний өөхөн хүчил EPA агуулагддаг тул цусны наалдамхай чанарыг бууруулан судасны хатуурлаас сэргийлж чадна. Иймд байнга замаг идэх нь зүрх судасны өвчнөөс сэргийлэхэд тустай байдаг байна.
Бамбай булчирхай хавдахаас сэргийлж чадна. Замагт их хэмжээний иод агуулагддаг болохоор хүний биед иод дутагдлыг нөхөж, бамбай булчирхай хавдахаас сэргийлж чадна.

.

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл