solongonews
2025 оны Давосын 16 дахь удаагийн зуны форум
2025-06-25 16:58
2025 оны Давосын 16 дахь удаагийн зуны форум

2025 оны Давосын 16 дахь удаагийн зуны форум Тяньжинь хотноо болж байна. Энэ удаагийн чуулга уулзалтын чухал сэдвүүдийн нэг болох “Бүс ба Зам” нь хуралд оролцсон зочдын халуун сэдэв болоод байна.

Тус форумд Хятад, Египет, Киргиз болон бусад орны төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид дэд бүтцийн бүтээн байгуулалт, олон улсын худалдаа, эрчим хүч, цахилгаан эрчим хүч зэрэг салбарын эргэн тойронд санал бодлоо солилцож, хамтран ажиллах боломжуудыг хайн судалж байна.

Киргизийн Ерөнхий сайд Касемалиев:

- Өнгөрсөн онд бид Хятад болон Узбекистантай хамтран "Хятад-Киргизстан-Узбекистан"-ы төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн байна. "Бүс ба Зам" санаачилгын чухал бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд энэхүү тээврийн коридор нь "Хятад-Баруун Ази-Европ" гэсэн зам шугамаар өрнө дорныг холбох болно.

"Бүс ба Зам" санаачилга нь дэлхийн эрчим хүч, цахилгаан эрчим хүчний хөгжлийн орон зайг өргөжүүлж, түүнчлэн улс орнууд ногоон эрчим хүчний өөрчлөлтийг дэмжихэд үр дүнтэй зам суваг хангаж байна гэж хуралд оролцсон зочид үзлээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : хоур
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл