Эсгий уран зургийн төрлийг шинээр хөгжүүлж байгаа уран бүтээлч Т.Жаргалсайхан хонь, ямаа, тэмээ, сарлаг, үхэр, адууны ноос, ноолуур, хөөвөр, үс, хялгас зэргийг байгалийн өнгөөр нь хослуулан 12-17 байгалийн өнгийн ноос, будсан 32-64 өнгийн ноосыг хослуулан байгалийн өвөрмөц тогтоц, зан заншил, ахуй соёл, түүхэн сэдвээр эсгий уран зураг хийдэг.
Түүний бүтээлүүдийг Монгол Улсын болон гадаадын томоохон аялал жуулчдын компаниуд, бэлэг дурсгалын газрууд, урлаг сонирхогчид, жуулчид ихээхэн сонирхон өндрөөр үнэлэн, худалдан авч өрөө тасалгаа албан газраа чимэглэх, бэлгэнд өгөх, захиалгаар хийлгэх зэргээр олон тооны хэрэглэгч, түншүүдтэй болсон.
“Нүүдэлчин монгол” үзэсгэлэн Хөххотод анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд ноос, ноолуур, хөөврийг хослуулан бүтээсэн эсгий уран зураг, эсгий уран бичмэл зэрэг нийт 20 гаруй бүтээл тавигдана.

Эрхэм таныг 2015 оны 5 дугаар сарын 17-ны ням гарагийн 11:00 цагт “Одтой айл” Монгол ресторанд болох нээлтийн ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна. Үзэсгэлэн тус газартаа 5 сарын 17-19-ны хооронд явагдах тул таалан сонирхохыг урьж байна.
Утас: 15661102568(微信), 13337108998(微信),
И-мэйл: yumjaa@gmail.com, goodxiwang@qq.com
Хаяг: 新城区成吉思汗大街阳光诺卡比塞塔商业街109号 “奥都泰“餐饮


Ингээд түүний нүүдэлчдийн соёлыг дэлхийд таниулсан бүтээлүүдээс сонирхуулъя.


УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГҮҮД:
2000 Германд зохиогдсон “ЕХPO” үзэсгэлэн
2003 он “Visit Mongolia” үзэсгэлэн
2005 он “Гайхамшигт хайр” үзэсгэлэн
2006 он Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үзэсгэлэн
2006, 2007, 2008, 2010, 2011 он Дархан-Уул аймгийн Гар урлалын шилдэг бүтээл, брэнд бүтээгдэхүүн шагнал өргөмжлөл
2007 он Монголын Үндэсний шилдэг 99 бүтээгдэхүүний “Үлэмжийн чанар” батламж
2011 он “Тэнгэр өөд” үзэсгэлэн
2011 он “Сайн хоньчин” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн
2012 он Чех улсад бие даасан “Сайн хоньчин” уран бүтээлийн үзэсгэлэн
2012 он Австри улсад бие даасан “Сайн хоньчин” уран бүтээлийн үзэсгэлэн
2013 он Герман улсад бие даасан “Сайн хоньчин” уран бүтээлийн үзэсгэлэн
2014 он БНХАУ Шанхай хотод “Үүлэн бор” үзэсгэлэн
2014 он Японы Токио хотод Аялал жуулчлалын үзэсгэлэн
2015 он Улаанбаатар хот Аялал жуулчлалын үзэсгэлэн тус тус гаргасан.








Өнгийн эсгий уран зураг:




Э.Үржинханд
