solongonews
Э‎дийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулна
2015-05-18 10:26
Дундад, Монгол, Оросын олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг буй болгож байна.

Саяхан ӨМӨЗО-ны захиргааны санаачилгаар, цаашид Монгол, Оростой харилцаа хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, Дундад, Монгол, Оросын олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулна гэжээ.

Дундадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо, ГХЯ, Худалдааны яам энэ оны 3 дугаар сард нийтэлсэн "Торгоны замын эдийн засгийн бүс, 21 дүгээр зууны тэнгисийн торгоны замын хамтын бүтээн байгуулалтыг урагшлуулах зорилго, үйл ажиллагаа"-нд Өвөр Монголын Орос, Монголтой хил залгасан газар зүйн байршлын давуу талыг ашиглах тухай дурдсан байна. Үүний улмаас Өвөр Монгол тодорхой зорилт дэвшүүлж, хил орчмын дагуу амьжиргааны хүч бүхий эдийн засгийн бүсийг бүтээн байгуулж, гадаад худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөтгөн, дотоодын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны харилцан уялдааг гүнзгийрүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, олон талын харилцаа өрнүүлэхийг харилцан нэгтгэж, нээлттэй хөгжлийг ахиулна гэжээ.

Дундад улс торгоны замын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтыг ахицтай урагшлуулах боломжийг атгаж, ӨМӨЗО олон арга бодлого хэрэгжүүлж, Дундад, Монгол, Оросын олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг буй болгож байгааг мэдээллээ.

 

Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл